2 Тэд зүрхэндээ бузар муу зүйлсийг сэддэг. Тэд үргэлж дайнуудыг өдөөдөг.
2 Тэд зүрхэндээ ёрын зүйлсийг сэддэг. Тэд үргэлж дайн өдөөдөг.
Би бол амар тайван. Харин намайг ярьж байхад Тэд дайныг хүсдэг билээ.
Хэдийгээр тэд Таны эсрэг хорон мууг санаархаж, Хуйвалдаан зохиосон боловч Тэд амжилтад хүрэхгүй.
Тэр гэмт хорон санаагаа орондоо төлөвлөдөг. Тэр өөрийгөө буруу зам дээр зогсоодог. Тэр бузар үйлийг жигшдэггүй.
Миний амийг эрэгчид урхи тавьдаг. Намайг шархлуулахыг хүсэгчид сүйрлийн тухай ярилцаж, Өдөржингөө заль мэхийг сэддэг.
Тэд тэмцэлдээнийг өдөөж, нуугддаг, Тэд миний амийг авахаар хүлээж байхдаа Миний алхмуудыг ажигладаг.
Үзтүгэй, тэд миний амийг хороохоор отож байна. Хүчит хүмүүс намайг эсэргүүцэхээр цугларч байгаа бөгөөд ЭЗЭН, энэ нь миний алдаа зөрчлийн ч, нүглийн ч төлөө бус.
Нурж буй ханыг, ганхаж буй хашааг мэт Алах гэж та нар бүгдээрээ Хэдий болтол хүн уруу довтлох вэ?
Хар санаа нь хорон мууг сэдэгсдийн зүрхэнд оршдог. Харин амар тайвныг дэлгэрүүлэгчдэд баяр баясгалан байдаг.
Тэд хуйвалдаанаа хэрэгжүүлэх үед тэдний зүрх нь зуух мэт байх ажээ. Тэдний уур нь шөнөжин дүрэлзэж, өглөө болоход бадарсан гал мэт шатдаг.
ЭЗЭНий эсрэг мууг сэдсэн нэгэн, зохисгүй зөвлөгч нь чамаас гарч ирсэн.