7 ЭЗЭН, Та тэднийг хамгаална. Та эдүгээ үеийнхнээс мөнхөд хүртэл тэднийг хадгална.
7 ЭЗЭН, Та тэднийг хамгаална Та эдүгээ үеийнхнээс мөнхөд хүртэл тэднийг хадгална.
Ингэснээр дэлхий дээрх хүмүүс дахин сүрдүүлэхгүй болгохоор Өнчин болон хавчигдсан хүнийг зөвтгөөч.
Таны үг бол маш цэвэр тунгалаг билээ. Тиймээс Таны зарц түүнийг хайрладаг юм.
ЭЗЭН чиний орох, гарах бүрийг Өдгөөгөөс мөнхөд сахин хамгаална.
ЭЗЭН Өөрийг нь хайрладаг бүгдийг сахин хамгаалдаг, Харин бүх хорон муу хүнийг Тэр устгана.
Намайг хамгаалаач Бурхан, Учир нь би Таны дотор хоргоддог.
ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ? Бидний Бурханаас өөр хэн хад вэ?
ЭЗЭНээс эмээхүй нь цэвэр, мөнхөд оршдог. ЭЗЭНий шүүлтүүд үнэн. Тэд бүгдээрээ зөв шударга.
Учир нь ЭЗЭН шударга ёсыг хайрладаг бөгөөд Өөрийн бурханлаг хүмүүсийг орхидоггүй. Тэд мөнхөд хамгаалуулсан, Харин хорон муу хүний үр удам таслагдах болно.
ЭЗЭН тэдэнд тусалж, тэднийг чөлөөлдөг. Тэд Түүний дотор хоргоддог учраас Тэр тэднийг хорон муу хүнээс чөлөөлж, авардаг юм.
ЭЗЭН Би түүний хамгаалагч. Би түүнийг эгшин бүрд усалдаг. Хэн ч түүнийг бүү гэмтээг гэсэндээ Би түүнийг өдөр шөнөгүй хамгаална.
Харин фарисайчууд болон садукайчуудаас олон хүн баптисм хүртэхээр ирж буйг тэр хараад, тэдэнд —Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугт гэж хэн та нарт сануулсан юм бэ?
Үнэхээр Тэр ард түмнүүдийг хайрладаг, бүх ариун хүмүүс нь Таны мутарт байна. Тэд Таны хөлд хэвтэн Таны үгийг хүлээн авна.
Эцсийн үед илэрхийлэгдэхэд бэлэн буй авралын төлөө та нар итгэлээрээ Бурханы хүчээр хамгаалагдсан ажээ.
Есүс Христийн боол, Иаковын дүү Иуда би дуудагдсан хүмүүс буюу Эцэг Бурханд хайрлагдан, Есүс Христэд хамгаалагдсан та бүгдэд илгээв.
ЭЗЭН бурханлаг хүмүүсийнхээ хөлийг хамгаалдаг, харин бузар хүмүүс харанхуйд дуугүй болгогдоно. Учир нь хүн хүчээр үл ялдаг.