Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 12:2 - Ариун Библи 2004

2 Тэд бие биедээ худлыг хэлдэг. Тэд зусардагч уруулаараа хоёр зүрх гарган ярьдаг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 Тэд бие биендээ худал хэлж Тэд зусардагч уруулаараа Хоёр санаа гарган ярьдаг.

Onani mutuwo Koperani




Дуулал 12:2
25 Mawu Ofanana  

Зебулунаас байлдааны бэлтгэлтэй, бүх төрлийн зэвсэг агссан, хоёргүй сэтгэлээр Давидад туслахаар цугларсан цэрэг нь тавин мянга байв.


Түүний ам нь хараал, ов мэх, хавчлагаар дүүрэн. Түүний хэлэн дор саад төвөг болон хорон санаа байдаг.


Би бачимдахдаа “Бүх хүмүүс худалч” гэж хэлсэн.


Ам нь худал хуурмагийг хэлдэг, Баруун гар нь худал хуурмагийн баруун гар болох Харь хүмүүсийн гараас намайг авран чөлөөлөөч.


Тэдний ам худал хуурмагийг ярьдаг бөгөөд Тэдний баруун гар бол худал хуурмагийн баруун гар юм.


Хорон муу хүмүүс болон Гэм бурууг үйлдэгчидтэй хамт намайг бүү чирэн аваачаач. Тэд хөршүүддээ эв найрамдлыг захидаг боловч Зүрхэнд нь бузар муу байдаг.


Миний амийг эрэгчид урхи тавьдаг. Намайг шархлуулахыг хүсэгчид сүйрлийн тухай ярилцаж, Өдөржингөө заль мэхийг сэддэг.


Тэр намайг харахаар ирэхдээ худал ярьдаг. Тэрээр зүрхэндээ хорон мууг агуулаад Гадагш гарахдаа түүнийгээ тараадаг.


Тэдний хэлж байгаа зүйлсэд итгэх юм юу ч үгүй. Тэдний зүрх сэтгэл нь сүйрэл юм. Тэдний хоолой нь онгорхой булш юм. Тэд хэлээрээ магтан хөөрөгддөг.


Түүний яриа цөцгийн тосноос ч ялдам байсан, Харин зүрхэнд нь дайсагнал байв. Түүний үгс тосноос ч уян зөөлөн байсан, Гэвч тэд сугалсан илд мэт байв.


Тэдний амны нүгэл бол уруулаас гарах үгс юм. Тэднийг өөрсдийнх нь бардамнал дотор, Мөн хэлдэг хараал, худлын төлөө бариулаач.


Тэд түүнийг өндөр байр сууриас нь унагахаар л хуйвалдав. Тэд худал хуурмагт баясдаг. Тэд амаараа ерөөдөг, Гэвч дотроо хараадаг юм. Села


Цуурхал тарааж явдаг хүн нууцыг задруулдаг. Тиймээс хов живтэй бүү орооцолд.


Ихэнх хүмүүс өөр өөрсдийн үнэн зөвийг тунхагладаг ч Итгэл найдвартай нэгнийг хэн олж чадах вэ?


Хөршдөө бялдуучилдаг хүн өөрийгөө урхидаж буй хэрэг.


Чи тэдэнд “Энэ бол өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй, эсвэл залруулгыг хүлээж аваагүй үндэстэн юм. Үнэн тэдний амнаас устаж, таслагдсан билээ.


Тэдний хэл бол үхлийн сум. Энэ нь заль мэхийг ярьдаг. Амаараа хэн нэгэн өөрийн хөршид амар амгаланг яривч, дотроо тэрээр түүнд отох нуувч хийж байдаг.


Учир нь цаашид ямар ч хуурамч үзэгдэл, зусардах мэргэ төлөг Израилийн гэрийн дотор үгүй болно.


Энэ газраас бурханлаг хүн устжээ. Хүмүүсийн дунд цэх шударга хүн алга. Тэд бүгдээрээ цус урсгах гэж бүгдэг. Хүн бүр нөгөөгөө тороор агнадаг.


Учир нь тийм хүмүүс бидний Эзэн Христэд биш, харин өөрсдийн ходоодондоо боолчлогддог. Тэд ялдам, зусар үг яриагаараа гэнэн хүмүүсийн зүрхийг мэхэлдэг.


Учир нь та нарын мэдэж байгаачлан бид хэзээ ч зусарч үгтэй байгаагүй. Шунахайрлаа нуун дүр үзүүлээгүй. Бурхан бол гэрч.


Тэр хүн хоёр санаа өвөрлөгч бөгөөд бүх үйлдээ тогтворгүй байдаг юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa