3 Эд хөрөнгө болон баялгууд түүний гэрт байдаг бөгөөд Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг.
3 Гэрт нь хөрөнгө баялгууд байна. Зөвт байдал нь мөнхөд тогтоно.
Чи орших сууцаа эргэж, ямар ч алдагдлаас эмээхгүй учраас майхан чинь аюулгүй болохыг чи мэднэ.
ЭЗЭНээс эмээхүй бол мэргэн ухааны эхлэл юм. Түүний тушаалуудыг үйлдэгч бүгдэд сайн ухаан байдаг. Түүний магтаал мөнхөд байдаг.
Түүний ажил бол цог жавхлантай ба сүр хүчтэй бөгөөд Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг.
Тэрээр үнэгүйгээр ядууст тараан өгсөн бөгөөд Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг. Түүний эвэр хүндэтгэлтэйгээр өргөмжлөгдөнө.
Залуу арслан ч гачигдан өлсөж байдаг. Харин ЭЗЭНийг хайгчид ямар ч сайн юмаар гачигдахгүй.
Хүүхдүүд ээ, та нар ирж, намайг сонс. Би та нарт ЭЗЭНээс эмээхийг зааж өгье.
Шударга зөв хүний гэрт үлэмж их баялаг байдаг. Харин хорон санаатны орлого гай зовлон билээ.
Мэргэн хүний гэрт үнэт эрдэнэс ба тос бий. Харин мунхаг хүн эдгээрийг залгидаг.
Түүний баруун гарт нь урт удаан амьдрал залрах агаад зүүн гарт нь алдар суу болон баялаг буй.
Үнэн зөвийн үйлс нь амар тайван байж, үнэн зөвийн үйлчлэл нь үүрдийн амар амгалан, аюулгүй байдал болох юм.
Тэр чиний цаг хугацааны бат суурь бөгөөд мэргэн ухаан, мэдлэг ба авралын баялаг мөн. ЭЗЭНээс эмээхүй нь түүний эрдэнийн сан билээ.
Учир нь дээл хувцас мэт тэднийг хүр эрвээхий идэж, ноос мэт тэднийг өт хорхой иднэ. Харин Миний үнэн зөв мөнхөд байж, Миний аврал нь бүх үед байна”.
Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.
гутрангуй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй, ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгогчид, юу ч байхгүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчид мөн.