Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 11:1 - Ариун Библи 2004

1 ЭЗЭН дотор би хоргоддог. Та нар сэтгэлд минь хандан “Өөрийн уул уруу шувуу шиг зугт” гэж яаж хэлж чадаж байна аа!

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

1 ЭЗЭН дотор би хоргодном “Уулын зүг шувуу шиг зугт” гэж Та нар яаж хэлж чадна вэ!

Onani mutuwo Koperani




Дуулал 11:1
21 Mawu Ofanana  

Аса өөрийн Бурхан ЭЗЭНийг дуудан, “ЭЗЭН, хүчирхэг болон сул дорой хоёрын хоорондох тулалдаанд Танаас өөр тусалдаг хэн ч байхгүй. Иймээс бидний Бурхан ЭЗЭН, бидэнд туслаач. Учир нь бид Танд итгэж, Таны нэрээр энэ үй олон дайсны эсрэг ирсэн билээ. Өө, ЭЗЭН, Та бол бидний Бурхан. Нэг ч хүн Таныг бүү дийлэг” хэмээжээ.


Етиопчууд, лубчууд асар олон тэрэг, морьдтой агуу том цэрэг байгаагүй гэж үү? Хэдий тийм байсан ч, чи ЭЗЭНд найдсан учраас Тэрээр дайсныг чинь чиний гарт оруулсан юм.


Гэвч би —Над шиг хүн зугтаах гэж үү? Над шиг нэг нь амиа аврахаар сүм уруу орж чадах уу? Би орохгүй гэж хэлэв.


Намайг хамгаалаач Бурхан, Учир нь би Таны дотор хоргоддог.


Бурхан минь ээ, би Танд итгэдэг, Намайг бүү ичгүүр болгооч. Дайснуудыг минь надаас болж бүү баярлуулаач.


Харин, ЭЗЭН, би Танд итгэдэг, “Та бол миний Бурхан” гэж би хэлдэг.


Бурханд би итгэлээ өгсөн бөгөөд би айхгүй. Хүн надад юу хийж чадах вэ?


Миний Бурхан ЭЗЭН, Таны дотор би хоргодсон билээ. Намайг мөшгөж буй бүгдээс намайг авран, чөлөөлөөч.


Эс тэгвэл чөлөөлөх хүнгүйд намайг чирэн, тэрээр арслан мэт намайг урж тастчина.


Таны нэрийг мэддэг хүмүүс Танд итгэлээ өгөх болно. Учир нь Өөрийг тань эрэн хайгчдыг, ЭЗЭН, Та орхиогүй.


Анчны гараас зайлагч зээр гөрөөс мэт, Шувуу баригчийн занганаас тавигдсан жигүүртэн мэт өөрийгөө авар.


Та нар «Бид хүчирхэг дайчид, тулалдаанд зоригтой эрчүүд билээ» гэж яаж хэлж чадна вэ?


Яг тэр үед хэсэг фарисайчууд гарч ирээд, Түүнд —Херод Таныг алахыг хүсэж байгаа тул эндээс холд, яв гэв.


Дараа нь Саул Давидын гэр уруу элч нарыг илгээн, түүнийг мануулж, өглөө болохоор түүнийг алах гэж байв. Гэтэл Давидын эхнэр Михал Давидад —Өнөө шөнө чи амиа аврахгүй бол маргааш алуулна гэв.


Ионатан хөвгүүний араас дуудаж —Хурдал, түргэл, зогсож болохгүй гэв. Ионатаны хөвгүүн сумыг авч, эзэн уруугаа ирэв.


Давид тэндээс Моабын Мизпад очиж, Моабын хаанд —Бурхан надад юу хийж өгөхийг мэдэх хүртэл миний эцэг эх хоёрыг өөрсөдтэйгөө хамт байлгаач гэж гуйв.


Давид цөл газар бэхлэлтүүдэд хоргодож, мөн Зифийн цөлд уулархаг газарт саатаж байв. Саул Давидыг өдөр бүр эрж хайж байсан боловч Бурхан Давидыг Саулын гарт өгсөнгүй.


Давид өөртөө —Би нэгэн өдөр Саулын гарт устгагдах байх. Филистчүүдийн нутагт зугтаж очихоос өөр арга надад алга. Тэгвэл Саул намайг Израилийн хязгаар нутаг даяар эрж хайхаас цөхөрч, ингээд би түүний гараас зугтана хэмээн өгүүлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa