4 Зүрх минь зүлэг ногоо шиг ширх хорхойд баригдаж, хагдарсан. Би талхаа идэхээ ч үнэхээр мартсан.
4 Зүрх минь дарагдаж Зүлэг ногоо шиг хагдрав. Би талхаа идэхээ ч мартжээ.
Түүний гэрийнхний ахлагчид дэргэд нь зогсон, түүнийг газраас босгох гэсэн боловч Давид босохыг хүссэнгүй бөгөөд тэдэнтэй хамт хоол ч идсэнгүй.
Тэгээд Езра Бурханы өргөөний өмнөөс босож, Елиашибын хүү Иехохананы танхимд оров. Тэр хэдийгээр тийш очсон боловч цөлөгдөгсдийн итгэлгүй байдлын улмаас гашуудаж байсан тул талх ч идсэнгүй, ус ч уусангүй.
Би өөрийн амьдралаа үзэн яддаг. Би өөрийн гомдлоо бүрэн гаргана. Би сэтгэлийнхээ уй гашуу дотор ярих болно.
Арьс минь харлаж, яс минь халуу төөнөнө.
Ингэснээр түүний амь талхыг, түүний сэтгэл дуртай хоолоо жигшдэг.
Төгс Хүчит Нэгэний сумнууд миний дотор байгаа бөгөөд тэдний хорыг сүнс минь ууж байна. Бурханы аймшгууд миний эсрэг жагсжээ.
Миний өдрүүд уртассан сүүдэр шиг бөгөөд Би өвс шиг гандан хатаж байна.
Учир нь би үнсийг талх шиг идэж, Уух усаа нулимстайгаа хольсон нь
Учир нь тэд өвс шиг удахгүй хатан хорчийж, Ногоон ургамал шиг хагдрах болно.
Бурхан минь ээ, сэтгэл минь миний дотор цөхөрсөн байна. Тиймээс би Таныг Иордан нутаг, Хермон ба Мизар уулаас дурсдаг.
Буруутгал миний зүрхийг эмтэлж, би маш их өвчтэй байна. Би өрөвдөгчийг найдан харсан боловч хэн ч байгаагүй. Мөн тайтгаруулагчийг харсан ч хэнийг ч олоогүй.
Би Бурханыг санаад, зовж шаналсан байдаг. Би санаа алдаад, сүнс минь сульддаг. Села
ЭЗЭНий амьсгал дээрээс нь үлээвэл өвс хатаж, цэцэг гандана. Хүмүүс үнэхээр өвс юм.
Тэрээр саадган дахь сумнуудаа миний дотор эрхтэн уруу оруулахаар боллоо.
Миний сэтгэл үнэхээр дурсан санаж, миний дотор бөхийсөн байна.
Ийнхүү тэр гурван өдөр юу ч харсангүй, юу ч идсэнгүй, юу ч уусангүй.