Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 101:3 - Ариун Библи 2004

3 Би нүднийхээ өмнө ямар ч хорон юмыг байлгахгүй. Би урвагчдын ажлыг үзэн яддаг. Тэр нь надад наалдахгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

3 Би нүднийхээ өмнө Үл бүтэх ямар ч юмыг байлгахгүй. Би урвагчдын ажлыг үзэн яддаг. Тэр нь надад наалдахгүй.

Onani mutuwo Koperani




Дуулал 101:3
44 Mawu Ofanana  

Би нүдтэйгээ гэрээ хийсэн билээ. Тэгвэл би онгон охиныг хэрхэн бодож зүрхлэх байсан бэ?


Би хоёр санаатай хүмүүсийг үзэн яддаг, Харин Таны хуульд би хайртай.


Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлэн, Өөрийн замд намайг сэргээгээч.


Харин муруй зам уруугаа хазайдаг хүмүүсийг ЭЗЭН гэм бурууг үйлдэгчидтэй хамт авч одно. Израилийн дээр амар амгалан орштугай.


Би туйлд хүртэл тэднийг үзэн яддаг. Тэд миний дайснууд болсон.


Тэд бүгдээрээ дур мэдэн явцгааж, Тэд хамтдаа завхарцгаасан. Сайн үйл хийдэг хүн байхгүй, Нэг ч байхгүй.


Түүний амнаас гарах үг нь хорон муухай бөгөөд хуурамч юм. Тэр мэргэн ухаан ба сайн үйлсээ зогсоосон.


“Би хэлээрээ нүгэл үйлдэхгүйн тулд Өөрийн зам мөрийг сахих болно. Хорон муу хүн миний өмнө байх зуур Би амаа хазаарлах болно” гэж би хэлсэн.


ЭЗЭНийг өөрийн итгэлээ болгож, Бардамнагчид, эсвэл хуурмаг уруу хазайгчид уруу эргээгүй хүн ерөөлтэй еэ!


Миний итгэдэг, Миний талхыг идэж байсан дотно найз минь ч Миний эсрэг өсгийгөө өргөсөн.


Тэд Бурханыг дахин дахин сорьж, Израилийн Ариун Нэгэнийг өвтгөсөн.


Харин өөрсдийн эцэг өвгөд шиг урван, мэхэлжээ. Тэд мэхлэгч нум шиг хазгай туссан.


Өөрийн бурханлаг хүмүүсийн сэтгэлийг хамгаалдаг ЭЗЭНийг хайрлагч та нар, бузар мууг үзэн яд. Тэр тэднийг хорон муу хүний гараас авардаг.


Чи хөршийнхөө гэр оронд бүү шунахайр. Чи хөршийнхөө эхнэр болон түүний зарц, түүний шивэгчин, түүний үхэр, түүний илжиг, хөршийнхөө юунд ч бүү шунахайр гэв.


Миний тэдэнд тушаасан замаас тэд хурдан эргэжээ. Тэд өөрсдөдөө цутгамал тугал бүтээж, түүнд мөргөж, түүнд тахил өргөөд, “Израильчууд аа, энэ бол та нарыг Египетийн нутгаас гаргасан та нарын бурхан юм” гэцгээж байна гэв.


Хорон муу хүн амнаасаа гажсан үг унаган явж,


Нүдээ ирмэн, хөлөөрөө дохио өгч, хуруугаараа заан,


Тэр эмийн гоо үзэсгэлэнг зүрхэндээ бүү хүс. Түүний зовхи нь ч чиний дур хүслийг бүү булааг.


ЭЗЭНээс эмээхүй бол хорон мууг үзэн ядах явдал юм. Бардамнал, ихэмсэг зан, хорон муу зам ба гажсан амыг би жигшдэг.


Нүд юу харж байгаа нь сэтгэл юу хүсэж байгаагаас илүү чухал юм. Энэ нь бас хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил юм.


Замаа орхиж, жимээсээ гарагтун. Израилийн Ариун Нэгэний тухай цаашид бидэнд бүү сонсго” гэдэг.


Зөв шударгаар явж, үнэнийг өгүүлж, шударга бус олзыг жигшиж, хахууль авахаас гараа хол байлган, цус урсгах талаар сонсохгүйн тулд чихээ бөглөн, мууг үзэхгүйн тулд нүдээ аньдаг


“Гэтэл чиний нүд хийгээд зүрх сэтгэл чинь зөвхөн өөрийн шударга бус орлого, гэмгүй цусыг урсгах болон дарангуйлал ба хүчирхийллийг хийх дээр байна”.


Тэд талбайнуудад шунахайрч, тэгээд тэднийг барьж, гэрүүдийг авч явдаг. Тэд хүнийг болон гэрийг нь, хүнийг болон өвийг нь дээрэмддэг.


Мөн та нарын нэг нь ч нөгөөгийнхөө эсрэг зүрхэндээ хорон мууг бүү төлөвлө. Худал андгайд бүү дурла. Энэ бүхэн нь Миний үзэн яддаг зүйлс юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм.


Хайр нь хоёр нүүргүй байг. Бузар мууг жигш, сайнаас зуурч ав.


Харин одоо та нар Бурханыг таньж, тэр ч байтугай Бурхан та нарыг танисан атал та нар чинь юунд дорой буурай, зохисгүй үндсэн юмс уруугаа дахин буцаж очин, бүр дахин боолчлогдохыг хүснэ вэ?


Тэр устгагдах юмнаас юунд нь ч бүү гар хүр. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн намдаж, чамд өршөөл үзүүлж, чиний өвөг дээдэст тангарагласан ёсоороо чамайг өнөр өтгөн болгоно.


Чи болгоомжтой байж, дотроо хорон муу санаа бүү хадгал. “Өрөө цуцлах долоо дахь жил ойртлоо” гээд ядуу ах дүүгээ муухай харж, түүнд юу ч өгөхгүй байвал тэрээр ЭЗЭНд чиний эсрэг мэдүүлж, тэр нь чамд нүгэл болно.


Харин бид сүйрэл уруу ухралт хийдэг хүмүүс бус, харин итгэж, амийг хадгалдаг хүмүүс билээ.


Тэгэхээр Мосегийн хуулийн номд бичигдсэн бүхнийг сахиж хийхдээ маш тууштай байж, түүнээс баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүй бай.


Учир нь зөвт байдлын замыг мэдээд, өөрсдөд нь өгөгдсөн ариун тушаалуудаас нүүр буруулан эргэснээс энэ замыг мэдээгүй байсан нь тэдэнд дээр байх байсан.


Тэд бидний дундаас гарсан боловч биднийх биш. Учир нь хэрэв тэд биднийх байсан бол, тэд бидэнтэй хамт байх байсан. Харин тэд гарсан нь тэднийг бүгд биднийх биш гэдгийг үзүүлэхийн тулд юм.


Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний тушаалыг үл сахив гэв. Самуел санаа зовж, шөнөжингөө ЭЗЭНд хандан уйлав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa