1 Би хайр энэрэл ба шударга ёсны тухай дуулна, Өө, ЭЗЭН Танд би магтан дуулна.
1 Хайр энэрэл ба үнэний тухай би дуулна, Аяа ЭЗЭН Танд би магтан дуулна.
Тэд Таны элбэг баян сайн сайхны дурсгалыг хичээнгүйлэн ярих бөгөөд Би ч Таны зөв шударгын тухай баяртайгаар хашхирна.
Бурхан, миний авралын Бурхан, Намайг цусны буруугаас авраач. Тэгвэл хэл минь Таны зөв шударгыг баясгалантайгаар дуулна.
Би ЭЗЭНий хайр энэрлийн тухай мөнхөд дуулна. Бүх үеийнхэнд би Таны итгэлтэй байдлыг амаараа мэдүүлнэ.
Өглөө Таны хайр энэрлийг, Шөнөөр Таны итгэлтэй байдлыг
Өө, ЭЗЭН, Таны шүүлтүүдээс болж Сион сонсоод баярлаж, Иудагийн охид баяссан.
Хүн ээ, юу нь сайн болохыг Тэр чамд айлдсан. Шударгыг үйлд, энэрлийг хайрла, өөрийн Бурхантай хамт даруухнаар алх гэхээс өөр юуг Тэр чамаас шаарддаг вэ?
Тиймээс Бурханы энэрэл хийгээд хатуу байдлыг харагтун. Унасан хүмүүсийн дээр хатуу байдал нь, харин таны дээр Бурханы энэрэл нь, хэрэв та Түүний энэрэл дотор цаашид байх аваас, байна. Эс бөгөөс та ч гэсэн тастагдах болно.