1 Бүх газар дэлхий, ЭЗЭНд баясалтайгаар хашхирагтун.
1 Бүх дэлхий, ЭЗЭНд баясалтайгаар хашхирагтун!
Бүх дэлхий ЭЗЭНд баяртайгаар хашхирагтун. Дуу гарган, баярлан дуулж, магтан дуулагтун.
Есүсийг Чидун уулын бэлд ирэх үед дагалдан яваа олон түмэн бүгдээрээ өөрсдийн үзсэн хамаг гайхамшгуудын төлөө чанга дуугаар баяртайгаар Бурханыг магтацгааж, —
Сионы охин оо, баяр хөөртэйгээр хашхир! Израиль аа, уухай хадаа! Иерусалимын охин оо, баясан, бүх зүрхээрээ баярла!
Зөв шударга хүмүүс ээ, та нар ЭЗЭН дотор баярлан, баясагтун. Зүрхээрээ шулуун шударга бүгд ээ, та нар баярлан хашхирагтун!
Тэр дахин «Харь үндэстнүүд ээ, Түүний ард түмэнтэй хамт баярлацгаа» гээд,
Бүх газар дэлхий, Бурханд баяртайгаар хашхир.
Үндэстнүүд ээ! Та нар Түүний ард түмэнтэй баярлацгаа. Учир нь Тэр зарц нарынхаа цусан өшөөг авч, дайснуудаасаа өс хонзонгоо авч, Өөрийн газар нутаг болон ард түмнийхээ төлөө эвлэрүүллийг хийнэ гэв.
Өө, Хаан болох Бурхан минь, би Таныг өргөмжилж, Таны нэрийг үүрд мөнхөд магтана.
Бүх хүмүүс ээ, алгаа ташаарай. Баяртай дуугаар Бурханд хашхирагтун.
ЭЗЭН бүх дэлхийн хаан болж, тэр өдөр ЭЗЭН нь цорын ганцаар байж, Түүний нэр нь цорын ганц байх болно.
Үндэстнүүд баярлан, баяр хөөрөөр дуулаг. Учир нь Та хүмүүсийг шударга ёсоор шүүж, Дэлхий дээр үндэстнүүдийг захирах болно. Села
Бүх дэлхий Танд мөргөж, Таныг магтан дуулна. Тэд Таны нэрийг магтан дуулна. Села
Бурхан ЭЗЭН хашхирах дуутайгаар, Бүрээн дууны дунд дээш залрав.
Дэлхийн хаанчлалууд аа, Бурханд дуулагтун. Эзэнд магтан дуулагтун. Села