Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 10:9 - Ариун Библи 2004

9 Арслан нүхэндээ мяраадаг шиг тэрээр нууц газруудад хэвтдэг. Тэрээр ядарсан нэгнийг барихаар хүлээн хэвтдэг. Тэрээр ядарсан нэгнийг өөрийн торонд оруулж барьдаг билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 Арслан нүхэндээ мяраадаг шиг Тэрээр нууц газруудад хэвтдэг Ядарсан нэгнийг барихаар Тэрээр хүлээн хэвтдэг. Тэрээр ядарсан нэгнийг Торондоо оруулж барьдаг.

Onani mutuwo Koperani




Дуулал 10:9
28 Mawu Ofanana  

Тэд нүхнүүдэд хоргодон, үүрэнд хэвтэн хүлээдэг.


Учир нь сэтгэлийг нь шүүдэг хүмүүсээс түүнийг аврахын тулд Тэрээр гачигдагч хүний баруун гар талд зогсдог.


ЭЗЭН “Сул доройн дарлагдал, Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож, Түүнийг хүссэн аюулгүй газарт нь тавина” гэдэг.


Бардам хүмүүс намайг хорлохоор урхи ба уяануудыг тавьжээ. Тэд замын хажууд тор татсан. Тэд надад занга тавьсан. Села


Тэрээр олзоо тастчин хаяхыг хүсдэг арслан мэт, Нууц газруудад гэтдэг залуу арслан мэт юм.


Миний бүх яснууд “ЭЗЭН, хэн тантай адил вэ? Хэн зүдэрсэн хүнийг өөрөөс нь илүү хүчтэй нэгнээс, Мөн зүдэрсэн ба гачигдсан хүнийг өөрөөс нь дээрэмддэг нэгнээс авардаг вэ?” гэх болно.


Зүдрэгсэд ба гачигдагсдыг хөсөр унагаж, Үйлсээрээ шулуун шударга хүмүүсийг алахаар Хорон муу хүн илд сугалж, нумаа хөвчилжээ.


Үзтүгэй, тэд миний амийг хороохоор отож байна. Хүчит хүмүүс намайг эсэргүүцэхээр цугларч байгаа бөгөөд ЭЗЭН, энэ нь миний алдаа зөрчлийн ч, нүглийн ч төлөө бус.


Ядуу хүнийг дарладаг нэгэн Бүтээгчийг нь буруутгаж буй хэрэг. Харин үгээгүй хүнд нинжин сэтгэл гаргагч Бүтээгчийг нь хүндэтгэж буй хэрэг юм.


Өөртөө илүүг олохын тулд ядууг зовоодог хүн болон баянд бялдуучлагч хүн үгүйрэн хоосорно.


Хорон санаатай захирагч ядууст хандахдаа архирах арслан ба дайрах баавгай мэт юм.


Миний ард түмнийг дарлаж, ядуусын нүүрийг нунтаглана гэдэг чинь юу гэсэн үг вэ?” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна.


Зальт этгээдүүдийн хувьд тэдний зэвсэг нь бузар муу билээ. Хэдийгээр ядуу нэгэн шударгыг яривч, худал хуурмаг үгсээр үгээгүйчүүдийг хөнөөхийн тулд тэрээр хорт муу арга зохиодог.


Учир нь Миний ард түмний дундаас хорон муу хүмүүс олдсон бөгөөд тэд хүлээж хэвтдэг шувуу баригчид шиг хардаг. Тэд урхи тавьж, тэд хүмүүсийг барьдаг.


Миний хувьд Тэрээр отон хэвтэж буй баавгай мэт, Далд газруудад байх арслан мэт юм.


Газрын ард түмэн дарлалыг үйлдэж, дээрэм тонуул хийж, ядуу болон үгээгүй хүмүүсийг буруутгаж, түр суугч хүмүүсийг шударга бусаар дарлав.


Арслан ямар ч олзгүй байж ой дотор архирах уу? Залуу арслан ямар нэгэн юмыг бариагүй болбоос, нүхэн дотроосоо архирах уу?


Энэ газраас бурханлаг хүн устжээ. Хүмүүсийн дунд цэх шударга хүн алга. Тэд бүгдээрээ цус урсгах гэж бүгдэг. Хүн бүр нөгөөгөө тороор агнадаг.


Халдеичууд тэднийг бүгдийг нь дэгээгээр гохдон татаж, тороороо шүүрдэн барьж, загасчилдаг торондоо тэднийг цуглуулдаг. Тэгээд тэд баярлалдан хөөрч байна.


Үй олны тэргүүлэгчийг Та өөрийнх нь жадаар нэвт хатгасан. Тэд биднийг тараан бутаргахаар шууран ирсэн билээ. Тэдний баясах нь дарлагдсан хүмүүсийг нууцаар цөлмөн залгигчдын баясалтай адил байсан юм.


Сүр жавхлан нь сүйтгэгдсэнд тэнд хоньчдын уйлах дуулдана. Иорданы бардамнал сүйрсэн тул залуу арслангуудын хүрхрэх нь сонсдоно.


Хөлсний хүн бол хоньчин биш, хонин сүрэг ч түүнийх биш учир чоно ирэхийг хараад тэрээр хонин сүргийг орхин зугтдаг. Чоно хоньдыг цөлмөж, тараадаг.


Тиймээс Паулыг алахаас нааш юу ч идэж, уухгүй гэж андгайлсан дөчөөс илүү хүн түүнийг отож байгаа тул тэднийг битгий сонсооч. Тэд одоо бэлэн бөгөөд таны зөвшөөрлийг л хүлээж байна гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa