22 Та нар Табера, Масса, Киброт-хаттаавад байхдаа ЭЗЭНийг бас хилэгнүүлсэн.
Гэсэн ч тэд Түүний эсрэг нүгэл үйлдэж, Цөлд Хамгийн Дээд Нэгэний эсрэг тэрслэхээ үргэлжлүүлсэн.
Тиймээс ард түмэн Мосетэй маргалдаж —Бидэнд уух ус өг гэсэнд, Мосе тэдэнд —Та нар яагаад надтай маргалдаж байна вэ? Та нар яагаад ЭЗЭНийг сорьж байна вэ? гэв.
Мосе тэр газрыг Масса ба Мериба гэж нэрлэв. Учир нь Израилийн хөвгүүд маргалдсан бөгөөд, —ЭЗЭН бидний дунд байна уу, үгүй юү? хэмээн ЭЗЭНийг сорьсон юм.
Тиймээс уг газрын нэр нь Киброт-хаттаава хэмээн дуудагдсан. Учир нь тэд шуналтай байсан хүмүүсийг тэнд оршуулсан байлаа.
Мосе Ааронд хандан —Өөрийн бойпорыг авч, дотор нь тахилын ширээнээс гал хийгээд, дээр нь утлагыг тавь. Тэгээд түүнийгээ чуулган уруу хурдхан аваачиж, тэдний төлөө эвлэрүүллийг хийгтүн. Учир нь уур хилэн ЭЗЭНээс гарч, гамшиг нэгэнт эхэлжээ гэв.
Левийн тухай тэр хэлэв. —Таны Туммим, Таны Урим нь Таны бурханлаг хүнд байх болтугай. Та түүнийг Массад туршиж, Мерибагийн усны дэргэд түүнтэй маргалдсан билээ.