Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 9:19 - Ариун Библи 2004

19 ЭЗЭН та нарт ихэд уурлан хилэгнэж, та нарыг устгах гэсэнд би айсан. Харин ЭЗЭН тэр үед ч мөн намайг сонссон.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

19 ЭЗЭН та нарт хилэгнэж, та нарыг устгах гэсэн уур, хилэнгээс би айсан юм. Харин ЭЗЭН тэр үед ч мөн намайг сонссон.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 9:19
19 Mawu Ofanana  

Тэд Хоребт тугалыг бүтээж, Цутгамал хөрөгт мөргөцгөөсөн.


Тиймээс тэднийг устгана гэж Тэр айлдсан бөгөөд Түүний уур хилэнг тэднийг устгахаас болиулан буцаахын тулд Түүний сонгосон хүн Мосе Түүний өмнө зөрчил дунд зогсоогүйсэн бол үүнийгээ гүйцэлдүүлэхсэн.


Бурхан сонсоод, уур хилэнгээр дүүрч, Израилийг ихэд үзэн ядсан.


Мосе, Аарон нар Түүний тахилч нарын дунд, Мөн Самуел Түүний нэрийг дуудагчдын дунд байсан. Тэд ЭЗЭНийг дуудсанд Тэрээр тэдэнд хариулсан.


Тиймээс ЭЗЭН Өөрийн ард түмэн дээр буулгана гэж айлдсан хөнөөлт санаагаа өөрчлөв.


ЭЗЭН Мосед —Чиний хэлсэн энэ зүйлийг Би бас хийнэ. Учир нь чи Миний мэлмийд тааллыг олсон, Би чамайг нэрээр чинь мэддэг гэж айлдав.


Тэгэхэд Бурхан —Харагтун, Би гэрээ байгуулах гэж байна. Бүх дэлхийд ямар ч үндэстний дунд бүтээгдээгүй гайхамшгуудыг Би чиний бүх ард түмний өмнө үйлдэнэ. Чиний дунд нь амьдарч байгаа ард түмэн бүгдээрээ ЭЗЭНий үйлсийг харах болно. Учир нь Миний чамд хийх гэж байгаа үйлс нь аймшигтай юм.


Ард түмэн Мосе уруу хашхирахад, Мосе ЭЗЭНд залбирсан бөгөөд гал унтрав.


Би урьдын адил уулан дээр дөчин өдөр, дөчин шөнө байсан. ЭЗЭН тэр үед ч бас намайг сонссон бөгөөд чамайг устгах хүсэлгүй байсан.


Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэн тэнгэрийг хаагаад бороо орохгүй, газраас үр тариа ч ургахгүй болно. Та нар ЭЗЭНий өгч буй сайн газраас даруй устана.


ЭЗЭН Ааронд ихэд уурлаж, түүнийг хөнөөх гэсэнд би тэр үед ч мөн Аароны төлөө залбирсан.


Тэр ч байтугай та нар Хореб ууланд ЭЗЭНий уур хилэнг өдөөснөөс болж ЭЗЭН та нарт ихэд хилэгнэж, та нарыг устгах гэсэн билээ.


Энэ явдал үнэхээр аймшигтай байсан тул Мосе “Би айдаст автаж, чичирсэн” гэж хэлсэн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa