Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 8:15 - Ариун Библи 2004

15 өргөн уудам, аймшигт цөл дундуур, галт могой, хилэнцэт хорхойтой, усгүй ангамал газраар удирдан дагуулж, чиний төлөө цахиур чулуунаас ус гаргаж өгсөн билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

15 өргөн уудам, аймшигт цөл дундуур, хорт галт могой, хилэнцэт хорхойтой, усгүй улайдмал газраар удирдан дагуулж, чамд цахиур чулуунаас ус гаргаж өгсөн билээ.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 8:15
16 Mawu Ofanana  

Тэрээр хадыг нээсэнд ус олгойдон гарав. Тэр нь хуурай газруудаар гол мэт урссан.


Тэрээр хадыг усан цөөрөм, Хатуу чулууг ч усны булаг болгосон.


Өөрийн хүмүүсийг цөлөөр дагуулсан Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.


Негевийн араатнуудын тухай зөн. Тэд эм болон эр арслан, хорт болон нисдэг могой гарч ирдэг зовлон зүдгүүрийн газраар дамжин, өөрсдийн баялгаа илжигний нуруунд тохон, эрдэнэсээ тэмээний бөхөн дээр ачин, өөрсдөд нь ямар ч тус болохгүй улс уруу зөөж байна.


Хатсан газар цөөрөм болж, цангасан газарт ус ундран, цөөвөр чонын үүр хоноглох газруудад өвс ургамал хулс, зэгснүүд ургана.


Үзэгтүн, Би шинэ зүйл хийнэ. Одоо тэр нь бий болно. Та нар үүнийг мэдээгүй гэж үү? Би хээр талд зам тавьж, цөлд гол урсгана.


Тэд «Биднийг Египетийн нутгаас гаргаж, цөлөөр, зэлүүд болон ан цав бүхий газраар, ган гачиг бүхий, мөн гүн харанхуй газраар, хэний ч хөндлөн гарч үзээгүй, хэний ч оршин амьдарч байгаагүй газраар биднийг хөтлөн удирдсан ЭЗЭН хаана байна вэ?» гэж асуусангүй.


Цөлд, ган гачигтай газарт Би чамайг халамжилсан.


Дараа нь Мосе гараа өргөөд, таягаараа хадыг хоёр удаа цохив. Ус арвин ихээр оргилон гарч, чуулган болон тэдний мал амьтад ууцгаав.


ЭЗЭН ард түмний дунд галт могойнуудыг илгээхэд, тэд ард олныг хатгажээ. Ингэснээр Израилийн олон хүн үхэв.


бүгд адилхан сүнслэг ундааг уусан байна. Тэднийг дагаж байсан сүнслэг хаднаас тэд ундаалсан юм. Тэр хад бол Христ байв.


ЭЗЭН Бурханыхаа бидэнд тушаасан ёсоор бид Хоребоос хөдөлж, та нарын харсан аймшигт өргөн цөлийг бүхэлд нь гатлан, аморичуудын уулархаг нутаг хүрэх замаар Кадеш-барнеад ирсэн билээ.


ЭЗЭН түүнийг газрын өндрийг унуулан явуулж, талбайн ургацыг идүүлж, хаднаас бал, цахиур хаднаас тос гаргаж түүнд хөхүүлсэн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa