12 Чи идэж цадаад, сайхан байшин барьж, тэндээ амьдран,
12 Чи идэж цадаад, сайхан байшин барьж, тэндээ амьдран
Учир нь би оногдох ёстойгоосоо илүүг хүртэж, “ЭЗЭН гэж хэн юм бэ?” гээд, Танаас няцаж буцахгүй байхын тулд, Эсвэл ядууран, хулгай хийж, Бурханыхаа нэрийг бузарлахгүй байхын тулд билээ.
Би ажил үйлсээ ихэсгэж байлаа. Өөртөө зориулан байшингууд барьж, өөртөө усан үзмийн цэцэрлэг суулгав.
“Байшин барих нь ойртсон бус уу? Энэ хот бол тогоо, бид бол мах мөн” хэмээдэг.
Тиймээс та нар ядуу хүнд татвар ногдуулж, тэднээс тарианы алба гувчуур нэхсэн учраас та нар сайн зассан чулуун байшингууд барьсан ч гэсэн тэндээ амьдрахгүй. Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч гэсэн тэдний дарснаас нь уухгүй.
Энэ өргөө эзгүйрэн хоосроод байхад гоёмсог гэртээ суух нь та нарын хувьд цаг нь мөн гэж үү?
Лотын өдрүүдэд ч мөн л ийм юм болсон. Тэд идэж, ууцгааж, худалдаж, худалдан авч, тариалж, барьж байгуулцгааж байлаа.
Чи алив бүхнээр элбэг дэлбэг байсан ч гэсэн ЭЗЭН Бурхандаа баяр хөөртэй зүрх сэтгэлээр зарагдаагүй учраас
Учир нь би тэдний өвөг дээдэст тангарагласан ёсоороо сүү, балаар бялхсан тэр газарт тэднийг аваачсаны дараа тэд идэж цадан таргалбал эргээд өөр бурхдад урваж, тэдэнд зарагдан, Намайг басамжлан, Миний гэрээг зөрчинө.
Гэхдээ Ешурун таргалж, өшиглөлөө. Чи таргалж, бүдүүрч, гялалзан, өөрийг чинь бүтээсэн Бурханыг хаяж, өөрийг чинь аварсан Хадыг үл ойшоожээ.
ЭЗЭН Бурхан чинь чамд өгөхөөр чиний өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковд тангарагласан тэр газарт чамайг аваачиж, өөрсдийн чинь барьж босгоогүй том сайхан хотууд,
мал сүрэг чинь үржин олширч, алт мөнгө чинь арвижиж, чамд байгаа бүхэн чинь өсөн нэмэгдэх үед