9 Мөн түүнийг гэрийнхээ хаалганы хатавчин дээр, дааман хаалган дээрээ бич.
9 Мөн түүнийг гэрийнхээ хатавчин дээр ч, хаалган дээр ч бич.
Тэд бас цуснаас нь авч, тэрхүү хургыг идэх айлын хаалганы баруун зүүн хатавчинд ба тотгонд цуснаас нь нялах ёстой.
Одоо очиж, үүнийг ирэх өдрүүдэд үүрдийн гэрчлэл болгохын тулд тэдний өмнө самбар дээр тэмдэглэж, номонд бич.
Чи хаалга хатавчны ард тэмдэг тавьсан. Үнэндээ Надаас алслан холдсон чи биеэ нүцгэлсэн. Дээш гарч, ороо өргөсгөн, өөрийнхөө төлөө тэдэнтэй тохиролцон, тэдний оронд дурлан, нүцгэн биеийг нь харсан билээ.
Тэгтэл ЭЗЭН надад хариулан, “Үзэгдлийг уншсан нэгэн гүйн зугтахын тулд түүнийг тэмдэглэн, хавтангууд дээр сийлэн бич.
Тиймээс та нар миний энэ үгсийг зүрхэндээ, сэтгэлдээ тогтоож, түүнийг тэмдэг болгон бугуйндаа уяж, хоёр нүдний хоорондох сахиус мэт байлга.
Та нар үүнийг хаалганыхаа хатавч, дааман хаалган дээр бич.