Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 6:10 - Ариун Библи 2004

10 ЭЗЭН Бурхан чинь чамд өгөхөөр чиний өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковд тангарагласан тэр газарт чамайг аваачиж, өөрсдийн чинь барьж босгоогүй том сайхан хотууд,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

10 ЭЗЭН Бурхан чинь чамд өгөхөөр чиний эцэг өвгөд Абрахам, Исаак, Иаковт тангарагласан тэр газарт чамайг аваачиж, өөрсдийн чинь барьж босгоогүй том сайхан хотууд,

Onani mutuwo Koperani




Дэд хууль 6:10
15 Mawu Ofanana  

Тэр өдөр ЭЗЭН Абрамтай гэрээ байгуулж —Би энэ газрыг, Египет мөрнөөс их мөрөн Евфрат хүртэл Чиний үр удмынханд өгсөн билээ.


Энэ газар амьдран суу. Би чамтай хамт байж, чамайг ерөөн, энэ бүх газрыг чамд болон чиний үр хүүхдүүдэд өгнө. Би чиний эцэг Абрахамд тангарагласнаа биелүүлнэ.


Үзтэл, ЭЗЭН түүний дээр зогсоод, —Би бол ЭЗЭН, чиний эцэг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан байна. Чиний хэвтэж байгаа газрыг Би чамд болон чиний үр удамд өгнө.


Тэд бэхлэгдсэн хотууд ба үржил шимт газрыг эзлэв. Алив сайн бүхнээр дүүрэн байшингуудыг өмчлөн, Зассан нөөцлүүрүүд, усан үзмийн төглүүд, Чидуны төглүүд, жимсний моддыг элбэг дэлбэгээр тэд эзэмшив. Тиймээс тэд идэцгээж, Таргалцгаасан ба Таны агуу сайн сайханд баясав.


Тэр бас тэдэнд үндэстнүүдийн газар нутгийг өгсөн нь Хүмүүсийн хөдөлмөрийг тэднийх болгуулахын тулд юм.


Тэр бас үндэстнүүдийг тэдний өмнөөс хөөн зайлуулж, Тэдэнд хэмжигчээр хуваан газрыг хуваарилан, Израилийн овгуудыг өөрсдийнх нь майхнуудад суулгасан.


Харагтун. Би та нарын өмнө тэр нутгийг тавьлаа. ЭЗЭН та нарын өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковд болон тэдний үр хүүхдэд өгөхөөр тангарагласан тэр нутагт орж, түүнийг эзэмшицгээ” гэсэн.


Чиний Бурхан ЭЗЭН эдгээр үндэстнийг устгаад, ЭЗЭН Бурхан чинь тэдний газар нутгийг чамд өгөхөд чи тэднийг хөөн гаргаад, тэдний хот, тэдний орон байрнуудад амьдран суухдаа


Учир нь би тэдний өвөг дээдэст тангарагласан ёсоороо сүү, балаар бялхсан тэр газарт тэднийг аваачсаны дараа тэд идэж цадан таргалбал эргээд өөр бурхдад урваж, тэдэнд зарагдан, Намайг басамжлан, Миний гэрээг зөрчинө.


ЭЗЭНий өмнө юу нь зөв, сайн болохыг үйлд. Тэгвэл чи сайн сайхан байж, чиний өвөг дээдэст ЭЗЭНий тангарагласан тэр сайхан газар нутагт очин, эзэмшинэ.


Тэр бидний өвөг дээдэст тангарагласан нутагт биднийг оруулж, бидэнд өгөхийн тулд тэндээс авчирсан билээ” гэж хэл.


Чи идэж цадаад, сайхан байшин барьж, тэндээ амьдран,


Израиль аа, сонс! Тэнгэр тулсан өндөр хана хэрэм бүхий том том хотуудтай, өөрсдөөс чинь илүү хүчирхэг том үндэстнүүдийг эзлэхээр явахын тулд чи өнөөдөр Иордан голыг гатлах гэж байна.


Би та нарт өөрсдийн чинь хөдөлмөрлөөгүй нутгийг, өөрсдийн чинь барьж босгоогүй хотуудыг өгсөн ба та нар дотор нь амьдарсан. Та нар өөрсдөө эс тарьсан усан үзмийн талбайгаас болон чидуны төглөөс идэж байгаа билээ” гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa