7 Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй.
7 Чи Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй.
Та нарыг Египет нутгаас удирдан гаргасан ЭЗЭН Би бол та нарын Бурхан юм. Амаа том ангайлга, би түүнийг дүүргэнэ.
Та нарын дунд гаднын бурхан бүү байг. Та нар харийн бурханд бүү мөргө.
Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй.
Есүс —Зайл, Сатан аа! “Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж бичигдсэн байдаг юм гэж хэллээ.
Энэ нь бүгд Эцэгийг хүндэлдгийн адил Хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй хүн нь Түүнийг илгээсэн Эцэгийг хүндэлдэггүй.
Та нар болгоомжтой бай! Та нарын зүрх мэхлэгдэн эргэж, өөр бурхдад зарагдан тэдэнд мөргөх вий.
Та нар бусад бурхдыг буюу эргэн тойрныхоо ард түмнүүдийн бурхдаас алиныг нь ч бүү дага.
Бяцхан хүүхдүүд ээ, та нар шүтээнүүдээс өөрсдийгөө хамгаалагтун.