Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 4:7 - Ариун Библи 2004

7 Түүнийг дуудах бүрд минь бидний Бурхан ЭЗЭН бидэнд ойр байдаг шиг өөрсөдтэй нь тийм ойр байдаг бурхантай ямар агуу үндэстэн байна вэ?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 Дуудах бүрд минь бидний Бурхан ЭЗЭН шиг тийм ойрхон байдаг бурхантай агуу үндэстэн хаана байна вэ?

Onani mutuwo Koperani




Дэд хууль 4:7
20 Mawu Ofanana  

Таны ард түмэн Израиль шиг ямар үндэстэн газар дээр байна вэ? Бурхан ирж, Өөрийн ард түмнийг өөртөө зориулан аварч, Өөртөө нэр алдрыг авч, Өөртөө зориулан Египетээс буюу бусад улс үндэстнүүд, тэдний бурхдаас аварсан Өөрийн ард түмний өмнө Та Өөрийнхөө төлөө агуу үйлс бүтээн Өөрийн газар нутагтаа сүрдмээр зүйлсийг хийв.


ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд, Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр байдаг.


Тэр өөр аль ч үндэстэнд ийнхүү хандаагүй. Тэд Түүний тогтоолуудыг ч мэддэггүй билээ. ЭЗЭНийг магтагтун!


Тэрээр Өөрийн хүмүүсийн төлөө эврийг өргөсөн. Энэ нь Түүний бүх бурханлаг хүмүүс, Түүнд ойр буй хүмүүс болох Израилийн хөвгүүдийн төлөөх магтаал болой. ЭЗЭНийг магтагтун!


Тэднийг хашхирахад ЭЗЭН сонсож, Бүх саад бэрхшээлээс нь тэднийг авардаг.


ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд Сүнсээрээ гэмшигчдийг авардаг.


Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал, Зовлон дундах бодит тусламж юм.


Харин Бурханд ойр байх нь надад сайн. Таны бүх үйлсийг тунхаглахын тулд Би БУРХАН Эзэнийг өөрийн хоргодох газар болгосон.


Бидний газар нутагт алдар оршихын тулд Түүний аврал Түүнээс эмээгчдэд үнэхээр ойр байна.


Чи Миний нүдэнд үнэтэй, хүндтэй бөгөөд Би чамд хайртай учраас Би чиний оронд өөр хүнийг өгч, чиний амийн оронд өөр хүмүүсийг солино.


Олдож болох үед нь ЭЗЭНийг хайгтун. Түүнийг ойр байгаа дээр нь дуудагтун.


Тэр Иаковын дотор гэм бурууг ажиглаагүй. Израилийн дотор Тэр зовлонг хараагүй. Түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байгаа, хааны уухай тэдний дунд байна.


Би түүнийг хадны оройгоос харан, толгодоос ажиглаад, харагтун, үндэстнүүдийн дунд тоологдохооргүй, ангид орших ард түмэн байна.


хүн Бурханыг эрж хайх ёстойн учир агаад Тэр бид бүхний хэнээс нь ч холгүй хэдий ч хүмүүс Түүнд хүрч, Түүнийг олоосой хэмээсэнд болой.


Мөн чамайг Өөрийн бүтээсэн бүх улс үндэстний дээр магтаал, алдар, хүндлэлээр дээдлэн, айлдсан ёсоороо чамайг ЭЗЭН Бурханы ариун ард түмэн болгохоор тунхагласан гэв.


Израиль аа! Чи ерөөлтэй еэ! ЭЗЭНий авралыг хүртсэн чам шиг ард түмэн хэн юм бэ? Тэр бол чамд туслах бамбай, чиний сүр жавхлант илд юм. Тиймээс дайснууд чинь чамд захирагдаж, чи тэдний мөргөлийн өндөрлөгүүдийг гишгэчнэ гэлээ.


Бурхан дэлхий дээр хүнийг бүтээсэн өдрөөс хойших, чамаас өмнө байсан эрт урьдын өдрүүдийн тухай, тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаарыг хүртэл асуу. Үүн шиг агуу их зүйл урьд өмнө ер нь байсан уу? Үүн шиг юмыг урьд өмнө ер нь сонссон уу?


Галын дундаас амьд Бурханы айлдах дуу хоолойг сонсоод, бидэн шиг амьд үлдсэн бие махбодтой хүн хэн байна вэ?


Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт хүмүүс та нар гараа цэвэрлэ. Хоёр санаатай хүмүүс та нар зүрхээ ариусга.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa