Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 4:38 - Ариун Библи 2004

38 чамаас илүү агуу, илүү хүчтэй үндэстнүүдийг чиний өмнөөс хөөн гаргаад, өнөөдрийнхтэй адил чамайг тэдний газар нутаг уруу аваачиж, түүнийг чамд өв болгон өгөхийн тулд юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

38 чамаас илүү агуу, илүү хүчтэй үндэстнүүдийг чиний өмнөөс хөөн гаргаад, өнөөдрийнхтэй адил чамайг газар нутагт нь аваачиж, түүнийг чамд өв болгон өгөхийн тулд юм.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 4:38
14 Mawu Ofanana  

Та бидэнд өв болгон өгсөн Таны эзэмшлээс биднийг хөөн зайлуулах гэж ирж байгаагаараа тэд бидэнд хэрхэн хариулж байгааг хараач.


Бидний Бурхан, Та энэ нутгийнхныг Өөрийн ард түмэн Израилийн өмнөөс хөөн зайлуулж, газар нутгийг нь Өөрийн анд найз Абрахамын үр удамд мөнхөд өгөөгүй юм гэж үү?


хэмээх нутгийг Израилийн цуглааны өмнө ЭЗЭН эзэлсэн. Уг нутаг нь мал сүргийн нутаг бөгөөд боолууд тань мал сүрэгтэй болой гэв.


Учир нь Реубений хөвгүүдийн овог нь эцгүүдийнхээ бүлүүдийн дагуу өөрсдийнхийгөө авсан бөгөөд Гадын хөвгүүдийн овог эцгүүдийнхээ бүлүүдийн дагуу Манассегийн хагас овог өөрсдийн эзэмшлийг хүлээн авсан болой.


Хоёр овог болон хагас овог Иерихогийн эгц харалдаа Иорданы цаад талд зүүн тийш наран мандах зүгт өөрсдийн эзэмшлийг авсан болой гэв.


ЭЗЭН эдгээр бүх үндэстнийг та нарын өмнөөс хөөн гаргаж, та нар өөрсдөөсөө илүү хүчтэй, илүү том улсуудыг эзэмших болно.


ЭЗЭН надад хандан “Би Сихон болон түүний газар нутгийг чамд тушааж эхэлсэн. Чи тэр газрыг эзэмшихийн тулд одооноос эзлэн ав” гэж айлдсан билээ.


ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар уруу чамайг оруулж, олон үндэстнийг буюу хитчүүд, гиргашчууд, аморичууд, канаанчууд, перизчүүд, хивичүүд, иебусчууд хэмээх та нараас ч олон, илүү хүчтэй долоон үндэстнийг та нарын өмнө хөөн гаргахад,


Харин өвөг дээдэст чинь тангарагласан Өөрийнхөө гэрээг өнөөдрийнх шиг батлахын тулд Тэр чамд хөрөнгө чинээ олох хүч чадлыг өгдөг учраас чи өөрийн Бурхан ЭЗЭНийг санагтун.


Иошуа хэлэхдээ —Үүгээр дамжуулан амьд Бурхан та нарын дунд байгаа бөгөөд Тэр та нарын урдаас канаанчууд, хитчүүд, хивичүүд, перизчүүд, гиргашчууд, аморичууд болон иебусчуудыг заавал хөөх болно гэдгийг та нар мэдэх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa