Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 32:21 - Ариун Библи 2004

21 Тэд бурхан бус зүйлээр Миний хардалтыг хөдөлгөн, тэд өөрсдийн шүтээнүүдээрээ хилэнг минь хөдөлгөлөө. Тиймээс Би бас ард түмэн биш хүмүүсээр тэднийг атаархуулж, мунхаг үндэстнээр тэдний уурыг хөдөлгөнө.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

21 Тэд Бурхан бус зүйлээр Миний хардалтыг хөдөлгөн, Тэд шүтээнүүдээрээ Намайг гомдоолоо. Тиймээс Би ард түмэн бус хүмүүсээр тэднийг атаархуулж, мунхаг үндэстнээр тэднийг гомдооно.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 32:21
31 Mawu Ofanana  

Иуда ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэв. Тэд эцэг өвгөдөөсөө ч илүүгээр үйлдсэн өөрсдийн нүглээрээ ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэв.


Бас өөрөөс чинь өмнө байсан бүгдээс чи илүү бузар мууг үйлдэн явж, өөртөө зориулан өөр бурхад болон цутгамал, шүтээнүүдийг хийж, Намайг уурлахад хүргэн, эцэстээ Надад нуруугаа харуулсан.


Учир нь Бааша ба түүний хүү Ела нар өөрсдөө нүгэл үйлдэж, бас Израилиар нүгэл үйлдүүлэн, өөрсдийн шүтээнүүдээр Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн юм.


Юу гэвэл тэр Небатын хүү Иеробоамын явсан зам бүрээр замнаж, Израилиар гэм үйлдүүлэн, өөрсдийн шүтээнүүдээр Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнүүлсэн юм.


тэндээ тэдний өмнөөс ЭЗЭНий цөлөн авч явсан үндэстнүүд шиг тэд бүх мөргөлийн өндөрлөгүүд дээр утлага уугиулав. Тэд ЭЗЭНийг өдөөн бузар муу зүйлс хийв.


Тэд Түүний тогтоолууд, эцэг өвгөдтэй нь ЭЗЭНий байгуулсан гэрээ болон Тэр тэдэнд анхааруулж байсан Түүний сануулгуудаас татгалзжээ. Эдэнтэй адил үйлдэж болохгүй гэж ЭЗЭН өөрсдөд нь тушаасан, өөрсдийг нь хүрээлэн буй үндэстнүүдийн араас буюу хоосон юмыг тэд даган явж, өөрсдөө хоосон болжээ.


Тэр өөрийн хөвгүүнийг гал дундуур явуулан, ид шидийг үйлдэж, мэргэ төлөг ашиглан, сүнс дуудагчид болон хар домч нартай холбогджээ. ЭЗЭНий мэлмийд үлэмж их бузар мууг үйлдсэнээрээ тэрээр ЭЗЭНийг уурлахад хүргэжээ.


Яагаад гэвэл тэд Намайг умартан, өөрсдийн гарын бүх ажлаар Намайг уурлахад хүргэхээр өөр бурхдад утлага уугиулсан билээ. Тиймээс Миний уур хилэн энэ газрын эсрэг шатаж байгаа бөгөөд унтрахгүй» гэж байна” хэмээв.


Хоосон шүтээнүүдийг хүндэтгэдэг хүмүүсийг би үзэн яддаг, Гэвч би ЭЗЭНд итгэдэг.


Учир нь тэд өөрсдийн мөргөлийн өндөрлөгүүдээр Түүнийг өдөж, Өөрсдийн сийлмэл хөргүүдээр Түүний хардалтыг хөдөлгөсөн.


Энэ ард түмэн бол Миний нүүрэн дээр Намайг байнга доромжлон, цэцэрлэгт тахил өргөн, тоосгон дээр үнэртнийг шатааж,


Харин тэд хамтдаа тэнэг бөгөөд төөрөгдлийн ёс журамдаа мунхаг. Тэдний шүтээн бол мод.


Үндэстнүүдийн шүтээнүүдийн дунд бороо оруулдаг шүтээн бий юу? Эсвэл тэнгэр аадар бороо хайрлаж чадах уу? Энэ нь Та биш гэж үү, бидний Бурхан ЭЗЭН? Тийм учраас бид Танд найдаж байна. Учир нь эдгээр бүх зүйлсийг хийсэн нэгэн нь Та билээ.


Миний хүмүүс Намайг мартсан бөгөөд тэд хоосон бурхдад утлага уугиулж, их замаар бус жимээр явахын тулд тэд өөрсдийн замуудаасаа, эртний замуудаас бүдэрсэн нь


Бурхад нь бурхад биш байхад үндэстэн нь бурхдаа сольсон уу? Харин Миний хүмүүс яруу алдраа ашиг тусгүй зүйлээр сольжээ.


Би чамайг яагаад уучлах ёстой билээ? Чиний хүүхдүүд Намайг орхиж, бурхад биш болох тэдгээрээр тангарагласан шүү дээ. Би тэднийг цадтал хооллоход тэд завхайрч, янхны гэрт бөөнөөрөө цуглацгаасан билээ.


Хүүхдүүд нь түлээ түүж, эцгүүд нь гал ноцоож, эмэгтэйчүүд нь тэнгэрийн хатанд боов хийхийн тулд зуурсан гурил нухдаг бөгөөд Намайг уурлуулахын тулд ондоо бурхдад ундаан өргөлийг асгадаг.


Үзэгтүн, сонсоцгоо! Миний ард түмний охины алсын орноос “ЭЗЭН Сионд байхгүй юм уу? Түүний Хаан түүний дотор алга уу?” гэж хашхирахыг сонс. “Яагаад тэд Намайг өөрсдийн сийлмэл хөргүүдээр, харийн шүтээнүүдээр өдөөн хатгаж байна вэ?”.


Тэр гарын дүрс мэт юмыг сунган, миний толгой дээрх туг үснээс барив. Тэгэхэд Сүнс намайг газар тэнгэрийн хооронд өргөж, Бурханы үзэгдлүүдийн дотор намайг Иерусалим уруу авч яван, атаархал төрүүлэгч атаархлын шүтээний суудал байрлах дотор хашааны хойд хаалганы үүдэнд авчрав.


Гэсэн ч Израилийн хөвгүүдийн тоо нь далайн элс мэт хэмжиж, тоолохын аргагүй байх болно. “Та нар Миний ард түмэн биш” хэмээн тэдэнд хэлсэн газарт “Та нар амьд Бурханы хөвгүүд” хэмээн тэдэнд хэлэх болно.


Хий хоосон шүтээнүүдийг хүндэтгэдэг хүмүүс өөрсдийн итгэмжит байдлыг умартдаг.


Намайг ярьж эхлэхэд анх бидэн дээр Ариун Сүнс буусанчлан тэдэн дээр бас буулаа.


Эрчүүд ээ, та нар юунд ингэнэ вэ? Бид та нартай адил хүмүүс байна шүү дээ. Та нарыг эдгээр дэмий хоосон зүйлээ орхиж тэнгэр, газар, тэнгис хийгээд тэдгээрт орших бүхнийг бүтээсэн амьд Бурхан уруу эргээсэй гэсэндээ бид та нарт сайн мэдээг тунхаглаж байгаа юм.


Гэвч би хэлье. Израиль үнэндээ мэдээгүй юу? Эхлээд Мосе «Би үндэстэн биш хүмүүсээр та нарыг атаархуулж, ухаангүй үндэстнээр уурлуулна» гэсэн.


Тэр Хосеа номд «Минийх байгаагүй ард түмнийг Би “Миний ард түмэн”, хайрлагдаж байгаагүйг нь “Хайрт” гэж дуудна.


Эсвэл бид Эзэний хардалтыг хөдөлгөх үү? Бид Түүнээс илүү хүчтэй юм гэж үү?


Тэд харийн бурхдаар Түүний хардалтыг хөдөлгөн, жигшүүрт юмсаар Түүний хилэнг өдөөжээ.


Тэд Бурханд биш, харин чөтгөрүүдэд тахил өргөжээ. Тэдгээр нь өөрсдийнх нь мэддэггүй байсан бурхад, саяхан гарч ирсэн шинэ бурхад, өвөг дээдсийн чинь айдаггүй байсан бурхад юм.


Хэрэг үл болох, аврал өгөхгүй, дэмий юмыг дагаж, замаасаа бүү салагтун! Тэд бол дэмий учраас та нарт ямар ч тус болохгүй бөгөөд та нарыг аврахгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa