18 Өөрийг чинь төрүүлсэн Хадыг чи үл хайхран, чамайг гаргасан Бурханыг чи мартжээ.
18 Өөрийг чинь төрүүлсэн Хадыг чи үл хайхран Чамайг гаргасан Бурханыг чи мартжээ.
Египетэд агуу зүйлсийг хийсэн Өөрсдийн Аврагч Бурханыг тэд мартсан.
ЭЗЭН бол миний хад, миний цайз, миний аврагч, миний Бурхан, миний хоргоддог хад минь, миний бамбай, миний авралын эвэр, миний бэхлэлт юм.
Бурханыг мартдаг бүх үндэстэн буюу Хорон муу хүмүүс Үхэгсдийн орон уруу буцна.
Учир нь чи өөрийн авралын Бурханаа мартаж, хоргодох газрынхаа хадыг санасангүй. Ийм учраас чи дур булаам ургамлуудыг тарьж, харийн усан үзмийн нахиаг суулгалаа.
Түүний мөчрүүд хатаж хугарахад, эмэгтэйчүүд ирж, тэднээр гал асаана. Учир нь тэд ялгах чадваргүй хүмүүс билээ. Тиймээс Хийгч нь тэднийг үл өршөөж, Бүтээгч нь тэднийг нигүүлсэхгүй.
Энэ үеийнхэн, ЭЗЭНий үгэнд анхаар. Би Израилийн хувьд цөл, эсвэл гүн харанхуйн орон байв уу? Яагаад миний хүмүүс “Бид хэрэн тэнүүчилнэ. Бид Тан уруу дахин ирэхгүй” гэж хэлнэ вэ?
Онгон охин гоёл чимэглэлээ, сүйт бүсгүй гоёлын хувцсаа мартаж чадах уу? Гэтэл Миний хүмүүс Намайг тоймгүй олон өдөр мартсан билээ.
Нүцгэн өндөрлөгүүд дээр дуу хоолой буюу Израилийн хөвгүүдийн гуйлт болон уйлах нь сонсогдож байна. Учир нь тэд замаасаа гажиж, ЭЗЭН Бурханаа мартсан юм.
Чиний дотор тэд цус урсгахын тулд хахууль авсан. Чи зээлийн хүү болон ашгийг авч, дарлалаар ашиг олохын төлөө хөршөө бүрэлгэсэн. Чи Намайг мартсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
Учир нь Израиль өөрийн Бүтээгчийг мартаж, орднуудыг барьж байгуулсан. Иуда ч бэхлэгдсэн хотуудыг олшруулсан боловч, Би түүний хотууд уруу галыг илгээх болно. Тэр гал нь түүний тансаг орон байруудыг түймэрдэх болно.
Гэхдээ Ешурун таргалж, өшиглөлөө. Чи таргалж, бүдүүрч, гялалзан, өөрийг чинь бүтээсэн Бурханыг хаяж, өөрийг чинь аварсан Хадыг үл ойшоожээ.
Тэр бол Хад, Түүний үйлс нь төгс. Түүний бүх зам мөр нь шударга. Итгэмжит Бурханд худал хуурмаг үгүй. Тэр бол зөвт бөгөөд шударга.
чи өөрийгөө хяна. Өөрийг чинь боолчлолын гэрээс, Египетийн газар нутгаас авчирсан ЭЗЭНийг чи мартуузай.
Өнөөдөр миний чамд тушааж буй Түүний тушаал, хууль, зарлигийг сахилгүй, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартахаас болгоомжлоорой.
чиний зүрх бардам болж, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартуузай. Тэр Египетийн нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж аваад,
Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНийг мартаж, өөр бурхдыг дагаж, тэдэнд үйлчлэн, тэдэнд мөргөвөөс чи гарцаагүй устах болно хэмээн би өнөөдөр та нарын эсрэг гэрчилж байна.
Гэвч тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНийг мартсанд ЭЗЭН тэднийг Азорын цэргийн жанжин Сисерагийн гарт, филистчүүдийн гарт болон Моабын хааны гарт тушаахад тэд тэдний эсрэг дайтаж байв.