Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 32:16 - Ариун Библи 2004

16 Тэд харийн бурхдаар Түүний хардалтыг хөдөлгөн, жигшүүрт юмсаар Түүний хилэнг өдөөжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

16 Тэд харийн бурхдаар Түүний хардалтыг өдөөж, жигшүүрт юмсаар Түүнийг гомдоожээ.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 32:16
20 Mawu Ofanana  

Иуда ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэв. Тэд эцэг өвгөдөөсөө ч илүүгээр үйлдсэн өөрсдийн нүглээрээ ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэв.


Бас өөрөөс чинь өмнө байсан бүгдээс чи илүү бузар мууг үйлдэн явж, өөртөө зориулан өөр бурхад болон цутгамал, шүтээнүүдийг хийж, Намайг уурлахад хүргэн, эцэстээ Надад нуруугаа харуулсан.


тэндээ тэдний өмнөөс ЭЗЭНий цөлөн авч явсан үндэстнүүд шиг тэд бүх мөргөлийн өндөрлөгүүд дээр утлага уугиулав. Тэд ЭЗЭНийг өдөөн бузар муу зүйлс хийв.


Тэд өөрсдийн хөвгүүд, охидоо гал дундуур гаргаж, мэргэ төлөг, илбэ шидийг хэрэгжүүлж, ЭЗЭНийг өдөөн Түүний мэлмийд бузар мууг үйлдэхээр өөрсдийгөө худалдав.


Тэр өөрийн хөвгүүнийг гал дундуур явуулан, ид шидийг үйлдэж, мэргэ төлөг ашиглан, сүнс дуудагчид болон хар домч нартай холбогджээ. ЭЗЭНий мэлмийд үлэмж их бузар мууг үйлдсэнээрээ тэрээр ЭЗЭНийг уурлахад хүргэжээ.


Иерусалимын өмнө буюу сидончуудын бузар юм болох Ашторет, Моабын бузар юм болох Хемош, Аммоны хөвгүүдийн бузар юм болох Милком нарт зориулан Израилийн хаан Соломоны босгосон мөхлийн уулын баруун тал дахь мөргөлийн өндөрлөгүүдийг хаан бузарлажээ.


Ингэснээр тэд өөрсдийн үйлдлээр Түүнийг уурлахад хүргэсэн бөгөөд Тэдний дунд тахал дэлгэрсэн.


Учир нь тэд өөрсдийн мөргөлийн өндөрлөгүүдээр Түүнийг өдөж, Өөрсдийн сийлмэл хөргүүдээр Түүний хардалтыг хөдөлгөсөн.


Зарлан хэлж, аварсан, тунхагласан нь Би билээ. Та нарын дунд ямар ч харийн бурхад байхгүй. Иймээс та нар Миний гэрч мөн” гэж ЭЗЭН айлдаж байна. “Би бол Бурхан.


Бурхад нь бурхад биш байхад үндэстэн нь бурхдаа сольсон уу? Харин Миний хүмүүс яруу алдраа ашиг тусгүй зүйлээр сольжээ.


Хөлдөө тах хад, хоолойгоо цангахаас хамгаал. Гэвч чи “Найдвар алга! Учир нь би харийнхныг хайрласан бөгөөд тэдний хойноос би явах болно” гэжээ.


Хүүхдүүд нь түлээ түүж, эцгүүд нь гал ноцоож, эмэгтэйчүүд нь тэнгэрийн хатанд боов хийхийн тулд зуурсан гурил нухдаг бөгөөд Намайг уурлуулахын тулд ондоо бурхдад ундаан өргөлийг асгадаг.


Үзэгтүн, сонсоцгоо! Миний ард түмний охины алсын орноос “ЭЗЭН Сионд байхгүй юм уу? Түүний Хаан түүний дотор алга уу?” гэж хашхирахыг сонс. “Яагаад тэд Намайг өөрсдийн сийлмэл хөргүүдээр, харийн шүтээнүүдээр өдөөн хатгаж байна вэ?”.


Тэр гарын дүрс мэт юмыг сунган, миний толгой дээрх туг үснээс барив. Тэгэхэд Сүнс намайг газар тэнгэрийн хооронд өргөж, Бурханы үзэгдлүүдийн дотор намайг Иерусалим уруу авч яван, атаархал төрүүлэгч атаархлын шүтээний суудал байрлах дотор хашааны хойд хаалганы үүдэнд авчрав.


(Учир нь энэ нутагт та нарын урьд амьдарч байсан хүмүүс эдгээр бүх жигшүүрийг хийсэн бөгөөд газар нутаг нь бузар болсон юм.)


Эсвэл бид Эзэний хардалтыг хөдөлгөх үү? Бид Түүнээс илүү хүчтэй юм гэж үү?


Тэд бурхан бус зүйлээр Миний хардалтыг хөдөлгөн, тэд өөрсдийн шүтээнүүдээрээ хилэнг минь хөдөлгөлөө. Тиймээс Би бас ард түмэн биш хүмүүсээр тэднийг атаархуулж, мунхаг үндэстнээр тэдний уурыг хөдөлгөнө.


Чи тэдэнд мөргөж, тэдэнд үйлчилж болохгүй. Учир нь чиний Бурхан ЭЗЭН Би бол хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын гурав дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл эцгүүдийнх нь нүглийн шийтгэлийг буулгадаг.


Чи тэдний бурхдынх нь сийлмэл хөргүүдийг галд шатаа. Тэдгээрийн алт, мөнгөн бүрхүүлд нь бүү шуна, түүнийг өөртөө бүү ав. Чи түүнээс болж урхидуулуузай. Энэ бол чиний Бурхан ЭЗЭНий жигшин үздэг зүйл.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa