1 —Тэнгэр ээ, чих тавин сонс! Би үгээ хэлье. Газар аа, үгийг минь сонс!
1 Тэнгэр сонсог, би ярья! Газар чагнаг, миний амнаас гарах үгсийг.
Бүх хүмүүс ээ, үүнийг сонс. Газар дэлхийн бүх оршин суугчид аа, чих тавин сонс.
Тэр Өөрийн хүмүүсийг шүүхийн тулд Дээд тэнгэрт болон газар дэлхийг дуудаж
Аяа, тэнгэр минь, сонсогтун. Газар минь, чих тавигтун. ЭЗЭН айлдаж байна. “Миний өсгөж, торниулсан хөвгүүд Миний эсрэг бослоо.
Үндэстнүүд ээ, сонсохын тулд ойртогтун. Ард түмнүүд ээ, чагнагтун. Газар ба түүнийг дүүргэгч бүхэн сонсогтун. Ертөнц ба түүнээс гарсан бүхэн сонсох болтугай.
Тэнгэрүүд ээ, үүнд хирдхийгтүн! Мөн чичирч, цөхрөгтүн” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Өө нутаг аа, нутаг аа, нутаг аа, ЭЗЭНий үгийг сонс!
Газар дэлхий, сонсогтун. Үзэгтүн, Би энэ хүмүүс дээр гай гамшгийг буюу төлөвлөгөөнийх нь үр дүнг авчирч байна. Учир нь тэд Миний үгсийг сонсоогүй бөгөөд Миний хуулийг ч бас эсэргүүцсэн билээ.
Би өнөөдөр тэнгэр газрыг дуудаж та нарт гэрч болгон, чиний өмнө амь ба үхэл, ерөөл ба хараалыг тавья. Чи болон чиний үр удам амьдрахын тулд амийг сонгож,
Тиймээс одоо та нар энэ дууг өөрсдөдөө бичэн авч, түүнийгээ Израилийн хөвгүүдэд зааж сурга. Энэ дууг Израилийн хөвгүүдэд Миний гэрч болгохын тулд үүнийг тэдний аманд хий.
Овгийнхоо бүх ахмадууд болон түшмэдээ миний өмнө цуглуул. Би тэдний чихэнд эдгээр үгсийг сонсгож, тэдэнд гэрч болгохоор тэнгэр газрыг дуудъя.
Тэгээд Мосе Израилийн бүх чуулганы өмнө энэ дууны үгийг дуустал нь уншин сонсгожээ.
Иордан голыг гатлан эзэмшихээр очиж буй газартаа та нар даруй сөнөх болно хэмээн та нарын эсрэг гэрчлэхийн тулд өнөөдөр би тэнгэр газрыг дуудаж байна. Та нар тэнд удаан амьдрахгүй, харин бүрмөсөн сөнөнө.