Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 3:28 - Ариун Библи 2004

28 Харин чи Иошуад тушааж, түүнд урам зориг, хүч чадал өг. Учир нь тэрээр энэ ард түмнийг тэргүүлэн, Иорданыг гаталж, чиний харах тэр газрыг тэдэнд өвлүүлнэ” гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

28 Харин чи Иошуад тушааж, түүнд тууштай урам зориг, хүч чадал өг! Учир нь тэрээр энэ ард түмнийг тэргүүлэн Иорданыг гаталж, чиний харах тэр газрыг тэдэнд өвлүүлэн хуваарилна” гэсэн юм.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 3:28
18 Mawu Ofanana  

Түүний дараа Давид өөрийн хүү Соломоныг дуудаж, Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан өргөө барихыг түүнд захиж хэлэв.


Тэгээд Давид өөрийн хүү Соломонд хандан —Тууштай бөгөөд зоригтой байж үйлдэгтүн. Миний Бурхан болох Бурхан ЭЗЭН чамтай хамт байгаа тул бүү ай, бүү шантар. ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулсан бүх ажил дуусах хүртэл Тэр чамайг хаяхгүй, чамайг мартахгүй.


Яагаад гэвэл Хууль Мосегээр өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр дамжуулан ирсэн билээ.


Бидний өвөг дээдэс асрыг хүлээн аваад, Иошуагийн удирдлага дор явсан. Өөрсдийнх нь урдаас Бурханы зайлуулсан үндэстнүүдийн нутгийг эзлэн авах үедээ тэд тэрхүү асрыг өөрсдийнхөө хамт авчирчээ. Уг асар Давидын үе хүртэл энэ газарт байлаа.


ЭЗЭН та нараас болж надад ч бас уурласан учраас “Чи ч бас тийшээ орох ёсгүй.


Харин чамд үйлчилдэг, Нуны хүү Иошуа тийшээ орно. Иошуа тэр газрыг Израильд өвлүүлэх учраас түүнийг зоригжуулагтун.


Дараа нь Тэр Нуны хүү Иошуад тушааж —Чи Израилийн хөвгүүдийг Миний тэдэнд тангарагласан газарт аваачих болно. Тиймээс тууштай, зоригтой бай. Би чамтай хамт байна гэжээ.


Чиний Бурхан ЭЗЭН чамаас урьтаж гатлан, чиний өмнө тэдгээр үндэстнийг устгаж, чамд тэдний газрыг эзэмшүүлэх болно. ЭЗЭНий айлдсанчлан Иошуа чамаас урьтаж Иорданыг гатална.


Мосе Иошуаг дуудаж, бүх Израилийн өмнө түүнд —Чи тууштай, зоригтой бай. Учир нь чи өвөг дээдэст нь өгөхөөр ЭЗЭНий тангарагласан тэр газар уруу энэ ард түмний хамт очоод, тэр газрыг тэдэнд өв болгон өгөх ёстой.


Учир нь хэрэв Иошуа амралтыг тэдэнд өгсөн бол түүний дараа Тэр өөр өдрийн тухай айлдахгүй байх байсан.


Миний зарц Мосе нас барав. Тэгэхээр одоо босож, энэ бүх хүмүүсийн хамт энэ Иорданыг гатлан, Израилийн хөвгүүд болох тэдэнд Миний өгч буй тэр газар уруу яв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa