Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 3:24 - Ариун Библи 2004

24 “Эзэн БУРХАН! Та зарцдаа Өөрийнхөө агуу их, хүчирхэг мутрыг үзүүлж эхэлсэн. Таных шиг ийм ажлуудыг, хүчит үйлсийг үйлдэж чадах ямар бурхан тэнгэр газарт байна вэ?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

24 “Эзэн БУРХАН! Та зарцдаа алдар цуу, хүчирхэг мутраа харуулж эхэлсэн. Таных шиг ийм бүтээл, хүчит үйлсийг үйлдэж чадах бурхан, тэнгэр газрын хаана байна вэ?

Onani mutuwo Koperani




Дэд хууль 3:24
25 Mawu Ofanana  

Ийм учраас Эзэн БУРХАН минь, Та бол аугаа билээ. Бидний чихээрээ сонссоны дагуу Тантай адил нь хэн ч үгүй бөгөөд Танаас өөр Бурхан байхгүй билээ.


(Тэд Таны агуу нэр, Таны хүчит гар, Таны сунгасан мутрын талаар сонсоод) ирж энэ өргөөний зүг хандан залбирвал


Тэрээр —Израилийн Бурхан болох ЭЗЭН, бүх зүрх сэтгэлээрээ Таны өмнө алхдаг Өөрийн боолууддаа хайр энэрлээ үзүүлэн, гэрээгээ сахин хадгалдаг Тантай адил бурхан тэнгэрт ба газар дээр үгүй билээ.


Тиймээс одоо, бидний Бурхан болох гэрээгээ болон хайр энэрлээ сахигч агуу, Хүчирхэг болоод аймшигт Бурхан минь, Ассирийн хаадын өдрүүдээс энэ өдрийг хүртэл Биднийг болон манай хаад, ноёд, Тахилч нар, эш үзүүлэгчид, өвөг дээдэс ба Таны бүх ард түмний дээр буусан бүх хүнд зовлонг Та Өөрийнхөө өмнө өчүүхэн хэмээн бүү үзээч!


Хэн ЭЗЭНий сүр хүчит үйлсийн тухай өгүүлж, Эсвэл Түүний бүх магтаалыг тунхаглаж чадах вэ?


ЭЗЭН бол агуу ба өндөрт магтууштай бөгөөд Түүний агуу байдал хэмжээлшгүй билээ.


Хүмүүс Таны сүрдмээр үйлсийн хүчийг ярих бөгөөд Би ч Таны агуу байдлыг тунхаглана.


Түүнийг хүчит үйлсийнх нь төлөө магтагтун! Түүнийг эрхэм агуу байдлынх нь дагуу магтагтун!


Миний бүх яснууд “ЭЗЭН, хэн тантай адил вэ? Хэн зүдэрсэн хүнийг өөрөөс нь илүү хүчтэй нэгнээс, Мөн зүдэрсэн ба гачигдсан хүнийг өөрөөс нь дээрэмддэг нэгнээс авардаг вэ?” гэх болно.


Учир нь аугаа зүйлсийг хийсэн Бурхан, Таны зөв шударга байдал тэнгэрт хүрсэн. Бурхан, хэн Тантай адил вэ?


Өө, ЭЗЭН, бурхдын дунд Тан шиг хэн ч үгүй, Таных шиг үйлс ч байхгүй.


Учир нь тэнгэрт хэнийг ЭЗЭНтэй харьцуулж болох вэ? Чадалтнуудын хөвгүүдийн дундаас хэн нь ЭЗЭНтэй адил вэ?


Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, хэн Тантай адил вэ, хүчит ЭЗЭН? Таны итгэлтэй байдал ч Таныг тойрон байдаг.


Өө, ЭЗЭН, бурхдын дунд Тан шиг хэн байна вэ? Ариун байдалдаа сүр жавхлантай, магтаал дотор аймшиг төрүүлмээр, гайхамшгуудыг бүтээгч Тан шиг хэн байна вэ?


Тэр —Маргааш гэж хэлэв. Мосе —Бидний Бурхан ЭЗЭН шиг нэгэн байхгүй гэдгийг танд мэдүүлэхийн тулд таны хэлснээр байх болтугай.


Учир нь энэ удаа Би Өөрийн бүх гамшгийг чиний зүрхэнд болон, чиний зарц нарт, чиний ард түмэн дээр илгээнэ. Ингэснээр бүх дэлхийд Надтай адил хэн ч байхгүйг чи мэдэх болно.


Тэгвэл та нар Бурханыг хэнтэй адилтгах юм бэ? Та нар Түүнийг ямар дүртэй зүйрлэх вэ?


“Тэгвэл та нар Намайг хэнтэй адилтгаж, хэнтэй тэнцүүлэх вэ?” гэж Ариун Нэгэн айлдаж байна.


ЭЗЭН, Тантай адил хэн ч үгүй. Та бол агуу бөгөөд Таны нэр хүч чадлаар агуу юм.


Тиймээс Шадрах, Мешах, Абед-него нарын Бурханы эсрэг эвгүй юм ярих аливаа ард түмэн, үндэстэн, хэлтний биеийг мөч мөчөөр нь цавчин, гэрийг нь үнсэн товорго болгохыг би тушааж байна. Юу гэвэл ингэж аварч чадах өөр бурхан байхгүй юм гэв.


Учир нь Иаковын эсрэг ямар ч ёр алга, Израилийн эсрэг аливаа мэргэ төлөг байхгүй. Бурханы юу хийсэн нь зохистой цагт Иаков болон Израильд хэлэгдэх болтугай.


Та нарын Бурхан ЭЗЭНий сахилгажуулалтыг мэдээгүй, хараагүй хөвгүүдтэй чинь би яриагүй гэдгийг өнөөдөр ойлго. Тэд Түүний сүр жавхлан, Түүний хүчирхэг гар, Түүний сунгасан мутрыг,


Би бас тэр үед ЭЗЭНээс гуйж,


Би ЭЗЭНий нэрийг тунхаглана. Сүр хүчийг бидний Бурханд өг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa