6 Чи орохдоо ч ерөөгдөнө, гарахдаа ч ерөөгдөнө.
Нерийн хүү Абнерыг та мэднэ шүү дээ. Тэр таныг мэхэлж, орж гарахыг тань харуулдан, хийж байгаа бүхнийг тань мэдэхийн тулд ирсэн билээ гэв.
Энэ ард түмний өмнө би орж гарч байхад мэдлэг, билиг ухааныг надад өгөөч. Таны энэ агуу их ард түмнийг хэн удирдаж чадах билээ? гэв.
ЭЗЭН чиний орох, гарах бүрийг Өдгөөгөөс мөнхөд сахин хамгаална.
Бурхан Балаамд —Тэдэнтэй хамт бүү явагтун. Тэр ард түмэн ерөөгдсөн учир чи тэднийг харааж болохгүй хэмээлээ.
ЭЗЭНий чуулган нь хоньчингүй хонь мэт болохгүйн тулд тэр хүн гарч яван, тэдний өмнө орж ирэх бөгөөд тэднийг удирдан гаргаж, мөн оруулах билээ гэв.
Чи орохдоо ч хараагдана, гарахдаа ч хараагдана.
Чиний сагс, талх исгэдэг сав ерөөгдөнө.
Чиний эсрэг босох дайснуудыг ЭЗЭН чиний өмнө ялагдахад хүргэнэ. Тэд чам уруу нэг замаар довтолж, чамаас долоон замаар зугтана.
Тэрээр тэдэнд хандан —Би өнөөдөр зуун хорин настай. Би цаашид ирж очиж чадахгүй. ЭЗЭН надад “Чи энэ Иордан голыг гаталж болохгүй” гэж айлдсан.