Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 28:4 - Ариун Библи 2004

4 Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, мал амьтдын чинь төл, үхэр, хонины чинь төл ерөөгдөнө.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, мал амьтдын чинь төл, үхэр, хонины чинь төл ерөөгдөнө.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 28:4
16 Mawu Ofanana  

Би үнэхээр чамайг ерөөж, чиний үрсийг тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Чиний үрс дайснуудынхаа үүд хаалгыг эзлэн авах болно.


Тэрээр Иосефоор эд хөрөнгөө харгалзуулсанаас хойш ЭЗЭН Иосефын улмаас тэр египет хүний орон гэрийг ерөөж, ЭЗЭНий ерөөл нь түүний гэр болон тариалангийн талбайд байсан бүх эд юмсад хүртжээ.


Чиний эцгийн Бурханаар дамжин Түүнээс чамд туслах болно. Төгс Хүчит Нэгэнээр дамжуулан, Тэрээр чамайг ерөөх болно. Энэ нь дээд тэнгэрийн ерөөл, Доор гүний ерөөл, Хөх ба умайн ерөөл болно.


Тэр бас тэднийг ерөөдөг бөгөөд тэд өнөр өтгөн болж, Тэр тэдний мал сүргийг ч хорогдохыг зөвшөөрдөггүй.


Харагтун, үр хүүхэд бол ЭЗЭНээс ирдэг бэлэг, Умайн үр жимс бол шагнал юм.


Чиний эхнэр танай гэр доторх Үр жимстэй усан үзмийн мод адил, Чиний хүүхдүүд ширээг чинь тойрон буй Чидун мод адил байх болно.


ЭЗЭНий ерөөл баян болгодог бөгөөд Тэр харууслыг эс авчирна.


Сайн хүн үр ач нартаа өв үлдээдэг. Нүгэлтний эд баялаг шударга зөв хүний төлөө хуримтлагддаг.


Шударга зөв хүн гэм зэмгүй явдаг. Тийм хүний үр хүүхдэд ерөөл оршино.


Тийнхүү Би та нарын зүг эргэж, та нарыг өнөр өтгөн болгон, өсгөн үржүүлнэ. Би та нартай байгуулсан Өөрийн гэрээг баталгаажуулах болно.


ЭЗЭНий чамд өгөхөөр чиний өвөг дээдэст тангарагласан газар дээрээ чиний эд хөрөнгийг, биеэс чинь төрөх үр хүүхэд, малын чинь төл, газрын чинь ургацыг арвин болгоно.


Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, үхэр, хонины чинь төл хараагдана.


Чи хотод ч ерөөгдөнө, хөдөөд ч ерөөгдөнө.


Чиний сагс, талх исгэдэг сав ерөөгдөнө.


Тэрээр чамайг хайрлан, ивээж, чамайг өнөр өтгөн болгон, чамд өвлүүлэн өгөхөөр өвөг дээдэст чинь тангарагласан газар нутаг дээр үр хүүхдүүдийг чинь ивээж, газрын чинь үр жимс болох тариа, усан үзмийн шинэ дарс, тосыг ерөөж, бод бог малын төлийг чинь өсгөж үржүүлэх болно.


Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тус болох юм. Харин одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий сүсэглэл нь бүх зүйлд тустай.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa