Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 27:3 - Ариун Библи 2004

3 Чи Иорданыг гатлах үедээ энэ хуулийн бүх үгсийг тэр чулуунууд дээрээ бич. Тэгвэл өвөг дээдсийн чинь Бурхан ЭЗЭНээс чамд амласны дагуу чиний Бурхан ЭЗЭНий чамд өгч буй сүү балаар бялхсан тэр газарт чи орох болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

3 Эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс чамд амласны дагуу Бурхан ЭЗЭНий чинь чамд өгч буй сүү зөгийн бал бялхсан тэр газарт чи орохын тулд гатлах үедээ энэ хуулийн бүх үгийг тэр чулуунууд дээрээ бич.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 27:3
14 Mawu Ofanana  

өнөөдрийнх шиг эцэг өвгөдөд чинь сүү болон балаар бялхсан газар нутгийг өгнө гэж Өөрийн тангарагласан тангаргаа батлахын тулд юм” хэмээв» гэж хэл” гэжээ. Тэгэхэд би “Амен, ЭЗЭН” гэв.


Тэдний эцэг өвгөдөд нь өгөхөөр Өөрийн амласан нутаг болох сүү балаар бялхсан нутгийг тэдэнд өгсөн билээ.


Иймээс Би та нарт «Та нар тэдний нутгийг эзэмших ёстой. Би Өөрөө түүнийг та нарт эзэмшүүлэхээр сүү балаар урссан тэр нутгийг өгөх болно» хэмээн айлдсан. Би бол та нарыг ард түмнүүдээс тусгаарласан ЭЗЭН, та нарын Бурхан.


Тэд түүнд ийнхүү хэлэв. —Таны биднийг илгээсэн нутагт бид очлоо. Тэр бол үнэхээр сүү, зөгийн балаар бялхсан нутаг мөн бөгөөд түүний үр жимс нь энэ байна.


Хэрэв ЭЗЭН биднийг таалбал, Тэр биднийг тэр нутагт аваачиж, тэрхүү сүү, зөгийн балаар бялхсан нутгийг бидэнд өгөх болно.


Тэр биднийг энд авчраад, энэ газар нутаг, сүү балаар бялхсан нутгийг бидэнд өгсөн.


Израиль аа, сонс! Та нар түүнийг дагаж мөрдөхдөө болгоомжтой бай! Тэгвэл чи сайн сайхан явж, өвөг дээдсийн чинь Бурхан ЭЗЭНий чамд амласанчлан чи сүү, балаар бялхсан тэр газар нутаг дээр улам өнөр өтгөн болно.


Чи түүнийг тэмдэг болгон гартаа уяж, хоёр нүдний хооронд сахиус мэт байлга.


“Эзэн айлдаж байна. «Тэр өдрүүдийн дараа тэдэнтэй байгуулах Миний гэрээ энэ юм. Би Өөрийн хуулиудыг тэдний зүрхэнд тавина. Би тэдгээрийг тэдний ухаан санаанд бичнэ» гээд,


Египетээс гарч явсан дайчин эрчүүд буюу бүх үндэстэн ЭЗЭНий үгийг сонсоогүй учраас тэднийг устаж дуустал Израилийн хөвгүүд цөлд дөчин жил тэнүүчилжээ. Учир нь бидэнд өгөхөөр тэдний эцэг өвгөдөд ЭЗЭНий амласан сүү болон балаар бялхсан газар нутгийг тэдэнд харуулахгүй гэж ЭЗЭН тангарагласан билээ.


Тэнд Иошуа Израилийн хөвгүүдийн өмнө Мосегийн бичсэн хуулийг чулуунууд дээр хуулан бичив.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa