Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 26:13 - Ариун Библи 2004

13 Чи ЭЗЭН Бурханыхаа өмнө “Би ариун хувийг гэрээсээ авч гараад, Таны надад тушаасан бүх тушаалын тань дагуу левичүүд, харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйд түгээсэн. Би Таны тушаалыг зөрчөө ч үгүй, мартаа ч үгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

13 Чи ЭЗЭН Бурханыхаа өмнө “Би ариун хувийг гэрээсээ авч гараад, надад Таны тушаасан бүх тушаалын дагуу левичүүд, ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэнд түгээсэн. Би Таны тушаалыг зөрчөөгүй бас мартаагүй.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 26:13
19 Mawu Ofanana  

Миний өстнүүд Таны үгсийг мартсан учраас Миний хичээл зүтгэл намайг үгүй болгожээ.


Би дорд ба үзэн ядагдсан, Гэсэн ч би Таны тушаалуудыг мартдаггүй.


Миний зовлонг харж, намайг авраач. Учир нь би Таны хуулийг мартдаггүй.


Би төөрсөн хонь шиг замаас гажин явсан билээ. Өөрийн зарцыг хайн олооч. Учир нь би Таны тушаалуудыг мартдаггүй билээ.


Би Таны тушаалуудыг хэзээ ч мартахгүй. Учир нь тэдгээрээр Та намайг сэргээсэн билээ.


Би гэмгүй байдал дотор гараа угааж, ЭЗЭН, Таны тахилын ширээнд ойртон очно.


Хүү минь, миний сургаалыг бүү март. Чи зүрхэндээ тушаалыг минь сахь.


Иймээс би Бурхан ба хүмүүсийн өмнө хүний мөсөөр гэм зэмгүй байхыг үргэлж хичээдэг билээ.


Учир нь бидний сайрхал энэ болой. Бид энэ ертөнцөд, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханы ариун байдал ба бурханлаг чин сэтгэл дотор, махан биеийн мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэл дотор байсан юм. Үүнийг бидний мөс чанар гэрчилнэ.


Үүрд мөнхөд магтагдах Бурхан, Эзэн Есүсийн Эцэг худал яриагүйг минь мэднэ.


Тэгээд та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй левичүүдийг болон хотын дотор суудаг харийн хүн, өнчин, бэлэвсэн хүмүүсийг ирүүлж, хооллон цатга. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний гараараа хийдэг бүх үйлсэд чамайг ивээх болно.


Гурав дахь жил буюу аравны нэгийг өргөх жилд бүх ургацынхаа аравны нэгийг хурааж дуусаад, түүнийг левичүүд, харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйд өгөөд хотынхоо хаалганы дотор цадтал нь идүүл.


Би энэхүү ариун хувиас гашуудлын үед идээгүй, бузартсан үедээ ч хүрээгүй, үхэгсдийн төлөө өргөөгүй. Би ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсон, Таны надад тушаасан бүгдийг ёсоор биелүүлсэн.


Итгэгч та нарт бид хэрхэн ариун, зөв болон гэм зэмгүйгээр хандсаныг та нар гэрчлэх бөгөөд Бурхан ч гэрч юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa