Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 24:19 - Ариун Библи 2004

19 Чи талбай дахь тариагаа хадаж байхдаа талбайд нэг юүжийг мартсан бол түүнийгээ авахаар бүү буц. Түүнийгээ харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйд үлдээ. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний гараар хийсэн бүхний төлөө чамайг ерөөнө.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

19 Чи талбайдаа тариагаа хадаж байхдаа талбайд нэг юүжийг мартсан бол түүнийгээ авахаар бүү буц. Түүнийгээ ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэнд үлдээ. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний гараараа хийсэн бүхнийг ерөөнө.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 24:19
23 Mawu Ofanana  

ЭЗЭН Иовын сүүлчийн өдрүүдийг эхлэлээс нь илүүгээр ерөөжээ. Тэрээр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган хос сарлаг, нэг мянган эм илжигтэй байв.


Тэрээр үнэгүйгээр ядууст тараан өгсөн бөгөөд Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг. Түүний эвэр хүндэтгэлтэйгээр өргөмжлөгдөнө.


Хөршөө гадуурхагч нь нүгэл үйлдэж буй хэрэг. Харин ядуу хүнд нигүүлсэнгүй хандагч хүн ерөөлтэй.


Ядуу хүнд харамгүйгээр өгөгч хүн ЭЗЭНд зээлүүлж байгаа хэрэг. Тэр хүний сайн үйлийнх нь төлөө ЭЗЭН буцааж төлнө.


Харин сурвалжит хүн зөв шударгаар сэтгэж, түүгээрээ тогтдог.


Түүнээс гадна, та нар газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булангуудыг нь хүртэл хураах ёсгүй, ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг цуглуулах ёсгүй. Тэдгээрийг та нар ядууст, гадаадынханд үлдээх ёстой. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан” гэлээ.


Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал тань агуу байх бөгөөд та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болоод бузар хүмүүст ч нигүүлсэнгүй ханддаг юм.


Өгөгтүн, тэгвэл чамд өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан хэмжээтэйгээр хормой дээр чинь асгарах болно. Учир нь өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ.


Тэгээд та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй левичүүдийг болон хотын дотор суудаг харийн хүн, өнчин, бэлэвсэн хүмүүсийг ирүүлж, хооллон цатга. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний гараараа хийдэг бүх үйлсэд чамайг ивээх болно.


Чи түүнд өгөөмрөөр өгөх ёстой. Түүнд өглөг өгөхдөө харам сэтгэл бүү гарга. Ингэвэл ЭЗЭН Бурхан чинь чиний бүх ажил үйлс болон гардан хийх бүхний чинь төлөө чамайг ивээх болно.


Чи Египетэд боол байснаа, ЭЗЭН Бурхан чинь чамайг тэндээс зольсныг санаж яв. Тийм учраас үүнийг хийхийг би чамд тушааж байна.


Чи ЭЗЭН Бурханыхаа өмнө “Би ариун хувийг гэрээсээ авч гараад, Таны надад тушаасан бүх тушаалын тань дагуу левичүүд, харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйд түгээсэн. Би Таны тушаалыг зөрчөө ч үгүй, мартаа ч үгүй.


Мөн түүнд зориулан боодлуудаас зориуд хэсэг түрүүг сугалан, түүнд түүлгэхээр орхи! Түүнийг бүү зэмлэ гэв.


Моаб эмэгтэй Рут Наомид —Намайг тариан талбай уруу явуулаач. Би тааллыг нь олж болох нэгний араас явж, хаягдсан тариан түрүүг түүе гэхэд тэр түүнд —Охин минь, яв! гэж хэлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa