Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 20:10 - Ариун Библи 2004

10 Чи аль нэг хотыг дайран эзлэхээр очих үедээ, тэр хотынхонд хандан найрамдахыг зарлан тунхагла.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

10 Чи аль нэг хотыг дайран эзлэхээр ойртон очих үедээ, тэр хотынхонд амар тайвныг зарлан тунхагла.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 20:10
13 Mawu Ofanana  

уруулын магтаалыг бүтээнэ. Хол ойрынхонд энх амгалан, энх амгалан байх болтугай. Би түүнийг эдгээнэ” гэж ЭЗЭН айлдаж байна.


Би Ефраимаас тэргийг нь, Иерусалимаас морийг нь тастана. Дайны нум тастагдана. Тэр үндэстнүүдэд энх тайвныг тунхаглаж, Түүний ноёрхол тэнгисээс тэнгис, Евфратаас газрын мухарт хүртэл орших болно.


Тэр Израилийн хөвгүүдэд үг илгээн Есүс Христээр дамжуулж энх тайвныг тунхаглажээ. (Тэр бол бүхний Эзэн мөн)


Бүх юмс Бурханаас байгаа юм. Тэр Христээр биднийг Өөртэйгөө эвлэрүүлж, бидэнд эвлэрлийн үйлчлэлийг өгсөн байна.


Тэр ирж, алс хол байсан та нарт болон ойр байгсдад энх тайвныг тунхагласан юм.


Би Кедемотын цөлөөс Хешбоны хаан Сихонд элч нарыг илгээж, эв найрамдлын хэл хүргүүлэхдээ


Хэрэв тэр хот чамтай найрамдахыг зөвшөөрч, хотынхоо хаалгыг чамд нээж өгвөл чи тэр хотын бүх оршин суугчдыг албадан ажиллуулж, өөртөө үйлчлүүл.


Түшмэд ард олонд хандан ярьж дуусаад, ард олныг тэргүүлэх цэргийн дарга нарыг томилох болно.


Иефта Аммоны хөвгүүдийн хаанд элч нарыг илгээж, —Чи миний газар нутаг уруу дайтахаар миний эсрэг ирэх ямар хэрэг чи бид хоёрын дунд болсон юм бэ? хэмээн хэлүүлсэнд


Дараа нь бүх чуулганаас Риммоны хаданд байгаа Бениамины хөвгүүд уруу үг илгээж, тэдэнд эвлэрлийг тунхаглав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa