Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 2:24 - Ариун Библи 2004

24 Босож, хөдлөн, Арноны хөндийг гатал. Хар! Би Хешбоны хаан, Амори хүн Сихоныг болон газар нутгийг нь чиний гарт өгсөн билээ. Тэдэнтэй байлдаад, тэр газар нутгийг эзлэн авч эхэл.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

24 Босоцгоо, хөдөл, Арноны хөндийг гатал! Харагтун, Би Хешбоны хаан, амори хүн Сихоныг болон газар нутгийг нь чиний гарт өгсөн билээ. Тэдэнтэй байлдаад, тэр газар нутгийг эзлэн авч эхэл.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 2:24
11 Mawu Ofanana  

“Персийн хаан Кореш ингэж айлдаж байна. «Тэнгэрийн Бурхан ЭЗЭН надад дэлхийн бүх хаанчлалуудыг өгч, Иуда дахь Иерусалимд Түүнд зориулан өргөө бариулахаар намайг Тэр томиллоо. Түүний бүх хүмүүсээс та нарын дунд байх хэн ч бай, түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байж, тэр хүн яваг»” хэмээсэн болой.


“Персийн хаан Кореш ийнхүү өгүүлж байна. «Тэнгэрийн Бурхан, ЭЗЭН надад дэлхийн бүх хаанчлалыг өгөөд, Иуда дахь Иерусалимд Түүнд өргөө барихыг даалгав.


”Би Өөрийн агуу хүч чадал болон Өөрийн сунгасан мутраар газар дэлхий ба түүний гадаргуу дээрх хүн, араатан амьтдыг бүтээсэн бөгөөд үүнийг Би Миний мэлмийд тааллыг олсон нэгэнд өгнө.


Түүний үйлдсэн хөдөлмөрийн хөлс болгож түүнд Би Египетийн газрыг өгөх болно. Учир нь тэд Миний төлөө үйлдсэн юм» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Аливаа нутагт нутаглах хүний хөвгүүд, хээрийн араатан болон огторгуйн шувуудыг Тэрээр таны гарт өгч, захируулсан бөлгөө. Та бол тэрхүү алтан толгой мөн.


Энэ бол тэнгэр элч мэт харуулуудын зарлиг бөгөөд энэ нь ариун нэгнүүдийн гаргасан шийдвэр. Энэ нь Хамгийн Дээд Нэгэн хүн төрөлхтний хаанчлалыг захирч, Өөрийн хүссэн хүндээ түүнийг өгч, хамгийн дорд хүнийг ч гэсэн хаан ширээнд залдгийг хүмүүст мэдүүлэхийн тулд юм» гэв.


Тэндээс тэд хөдөлж, Вади-Зередэд буудаллаа.


Арноны хөндийн захад орших Ароер болон тэр хөндий дэх хотоос Гилеад хүртэл бидэнд дийлдэхээргүй тийм өндөр хот нэг ч байсангүй. Бидний Бурхан ЭЗЭН тэр бүгдийг бидэнд тушаасан.


Долоо дахь удаагаа тойрох үед тахилч нар бүрээгээ үлээхэд Иошуа ард олонд хандан —Хашхирцгаа! Учир нь ЭЗЭН та нарт энэ хотыг өгсөн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa