Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 19:13 - Ариун Библи 2004

13 Чи түүнийг бүү өрөвдөн хар. Гэмгүй цусыг урсгасны нүглийг чи Израилиас зайлуул. Тэгвэл чи сайн сайхан явах болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

13 Сайн сайхан явахын тулд чи түүнийг бүү өрөвдөн хар. Харин гэмгүй цус урсахыг Израилиас зайлуул.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 19:13
17 Mawu Ofanana  

Хэн хүний цусыг урсгана, Түүний цусыг хүн урсгана. Учир нь Бурхан Өөрийн дүрээр хүнийг бүтээжээ.


Тэгтэл бүх л гэрийнхэн шивэгчин миний эсрэг босож, “Ахыгаа алсан хүнийг бидэнд тушаагтун. Түүнд алагдсан ахынх нь амийн төлөө бид түүнийг алж, бас энэ гэрийн удмыг тасалъя” гэцгээв. Тэд ингэснээрээ надад үлдсэн ганц очийг минь унтрааж, газар дээр нөхрөөс минь нэрийг нь ч, үр удмыг нь ч үлдээхгүй болгох юм гэж айлтгав.


Давидын үед жил дараалан гурван жилийн турш өлсгөлөн болсонд Давид ЭЗЭНий оршихуйг эрэлхийлэв. Тэгээд ЭЗЭН —Энэ нь Гибеон хүмүүсийг алсан Саул болон түүний цуст гэрээс болсон юм гэв.


Ингээд тэд хааны тушаасан ёсоор бүгдийг үйлдэн, Саул болон түүний хөвгүүн Ионатаны ясыг Бениамины нутгийн Зела дахь эцэг Кишийнх нь булшинд оршуулав. Түүний дараа энэ нутгийн талаарх залбирал болон гуйлт Бурханд хүрэв.


Хаан түүнд —Түүний хэлснээр үйлдэж, түүнийг хөнөөгөөд, оршуул. Тэгвэл чи Иоабын шалтгаангүйгээр урсгасан цусыг надаас болон миний эцгийн гэр бүлээс зайлуулах болно.


Чамайг өрөвдөн эдгээр үйлийн нэгийг ч болов чамд үйлдэхээр нэг ч нүд чамайг энэрэн хараагүй. Харин чамайг хээр талд хаясан. Учир нь чи төрсөн өдөртөө жигшигджээ.


Хэрэв хүн аливаа хүмүүн төрөлхтний амийг хороох аваас тэр нь гарцаагүй алуулах ёстой.


Амьтныг алсан хүн нь түүнийгээ ингэж нөхөн төлөх бөгөөд харин хүнийг алсан нэгэн нь алуулах ёстой.


Түүнээс гадна, үхэлд буруутай алуурчны амийн төлөө та нар золиос авч болохгүй. Харин тэр заавал үхэх ёстой.


чи түүнийг бүү дага, бүү сонс, бүү өрөвд, бүү хэлтрүүл, бүү халхал.


тэр хотын ахмадууд хүн илгээж, түүнийг тэндээс бариад, цусан өшөө авагчийнх нь гарт тушааж, түүнийг ална.


Иймээс өршөөнгүй харцаар бүү хар. Амийг амиар, нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр.


Чи тийнхүү ЭЗЭНий мэлмийд зөв үйлийг хийхдээ гэмгүй хүний цусыг урсгасан гэмийг өөрсдийнхөө дундаас зайлуулна.


чи тэр эмэгтэйн гарыг таст. Түүнийг бүү өрөвд.


Чиний Бурхан ЭЗЭНээс чамд тушаах бүх ард түмнүүдийг чи устгах ёстой. Тэднийг бүү өрөвдөн хар. Тэдний бурхдад бүү зарагд. Тэр чинь чамд урхи болно.


ЭЗЭН Бурхан чинь тэднийг чамд тушаах үед, чи тэднийг цохигтун. Тэгэхдээ тэднийг бүрмөсөн устгах ёстой. Чи тэдэнтэй ямар ч гэрээ байгуулж болохгүй. Тэдэнд ямар ч өршөөл үзүүлж болохгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa