Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 18:22 - Ариун Библи 2004

22 Хэрэв эш үзүүлэгчийн ЭЗЭНий нэрээр хэлсэн зүйл болох ч үгүй, биелэх ч үгүй байвал тэр нь ЭЗЭНий айлдсан үг биш. Тэр эш үзүүлэгч үүнийг дураараа хэлсэн байх тул чи түүнээс бүү ай.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

22 хэрэв эш үзүүлэгч ЭЗЭНий нэрээр ярьж, тэр зүйл нь болох ч үгүй, биелэх ч үгүй байвал тэр нь ЭЗЭНий айлдаагүй үг юм. Тэр эш үзүүлэгч үүнийг дураараа хэлсэн байх тул чи түүнээс бүү ай.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 18:22
13 Mawu Ofanana  

Микаиа —Хэрэв та үнэхээр эсэн мэнд буцаж ирвэл ЭЗЭН надаар дамжуулан яриагүй гэсэн үг гээд, —Бүх ард түмэн, сонсогтун гэв.


Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болжээ. Амозын хүү эш үзүүлэгч Исаиа түүн уруу ирээд, —ЭЗЭН ийн айлдаж байна. “Гэрээ засагтун. Учир нь чи амьдрахгүй, үхнэ” гэсэн гэв.


Далавчаа дэвэх бор шувуу болон нисэн одох хараацайтай адил шалтгаангүй хараал намждаггүй.


Тэдгээрийг авчир. Юу болж байгааг бидэнд хэлэг. Урьд юу болсон талаар бидэнд танилцуулж мэдүүлэг. Бид түүнийг нь тунгаан үзэж, үр дүнг нь мэдье. Эсвэл юу болох талаар бидэнд мэдүүлэг.


Тэгээд Иона нэг өдөржин тэр хотоор алхан явж, хашхиран, —Дөч хоногийн дараа Ниневег хөмрөх болно гэв.


ЭЗЭНд залбирч, —ЭЗЭН, би нутагтаа байхдаа хэлсэн зүйл минь энэ биш гэж үү? Та бол нигүүлсэнгүй, өрөвч Бурхан, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам бөгөөд гай гамшгийг зөөлрүүлэгч Нэгэн гэдгийг би мэдэж байсан учраас би хурдхан Таршиш уруу зугтсан билээ.


Бүх махан бие нь ЭЗЭНий өмнө дуугүй байгтун. Учир нь Тэр Өөрийн ариун оршихуйгаас сэрэв»”.


Харин Миний хэлэгтүн гэж тушаагаагүй үгийг эш үзүүлэгч Миний нэрээр дураараа яривал, эсвэл өөр бурхдын нэрээр яривал тэр эш үзүүлэгч үхэх болно” гэсэн.


Та нар дотроо “ЭЗЭНий айлдаагүй үг гэдгийг бид яаж мэдэх билээ?” гэж бодох биз ээ.


Самуелыг ийнхүү өсөж торниход ЭЗЭН түүнтэй хамт байж, түүний үгнээс нэг нь ч хөсөр хаягдсангүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa