Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 17:7 - Ариун Библи 2004

7 Түүнийг алах үед эхлээд түүний эсрэг гэрч нарын гар хүрч, дараа нь бусад бүх хүмүүсийн гарыг хүргэ. Та нар өөрсдийнхөө дундаас муу муухай хэргийг тэгж зайлуул.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 Түүнийг алах үед эхлээд гэрч нарын гар хүрч, дараа нь бусад бүх хүний гар хүрэг. Та нар ёрын мууг ийнхүү дундаасаа зайлуул.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 17:7
16 Mawu Ofanana  

Хараасан нэгнийг хуарангийн гадна авчрагтун. Түүнийг сонссон бүхэн түүний толгой дээр гараа тавиг. Тэгээд бүх цуглаан түүн уруу чулуу чулууд.


Харин тэд зогсоо зайгүй асуусанд Есүс цэх зогсоод тэдэнд —Та нарын дундаас нүгэлгүй хүн нь эхлээд энэ эмэгтэй уруу чулуу шид гээд,


Харин гадна байгсдыг Бурхан шүүдэг. Хилэнцэт хүнийг өөрсдийнхөө дундаас зайлуул.


Тэрээр Египетийн нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж авсан ЭЗЭН Бурханаас чинь чамайг урвуулахыг завдсан тул чи түүн уруу чулуу чулуудаж ал.


харин тэр эш үзүүлэгч юм уу, мэргэн зүүдчийг ал. Учир нь тэрээр ЭЗЭН Бурханы чинь чамд яв гэж тушаасан замаас та нарыг уруу татан гаргахын тулд та нарыг Египетийн нутгаас авчирсан, боолчлолын гэрээс зольсон ЭЗЭН Бурханаас чинь урвуулах гэж ятгасан. Та нар ийнхүү өөрсдийнхөө дундаас бузар мууг арилган зайлуулах ёстой.


Хэрэв төрсөн ах дүү чинь, эсвэл хүү, охин чинь, эсвэл өвөр дэх эхнэр чинь, эсвэл амь шигээ хайрладаг дотно нөхөр чинь чамайг сэмхэн ятгаж, “Чиний болон өвөг дээдсийн чинь мэддэггүй байсан бусад бурхад,


Харин чи түүнийг заавал ал. Алахдаа эхлээд чи түүнд гар хүрч, бусад хүмүүс дараа нь гар хүрэх ёстой.


ЭЗЭН Бурхандаа үйлчлэхээр тэнд зогсож буй тахилч юм уу, шүүгчийг сонсохгүй давлиун загнах хүн байвал тэр хүнийг алах ёстой. Израилиас муу муухайг ингэж зайлуул.


ах дүүгийнхээ эсрэг хийх гэж төлөвлөснийг нь өөрт нь эргүүлэн оноогтун. Та нар өөрсдийнхөө дундаас бузар мууг ийнхүү зайлуул.


хотынхон бүгдээрээ түүн уруу чулуу шидэн алах ёстой. Тийнхүү чи өөрсдийнхөө дундаас бузар мууг зайлуул. Тэгвэл түүнийг бүх Израиль сонсоод, айж эмээнэ.


бүсгүйг эцгийнх нь гэрийн үүдэн дээр аваачиж, хотынхон нь түүн уруу чулуу шидэж ал. Учир нь тэр бүсгүй эцгийнхээ гэрт садарлан самуурч Израильд шившигт хэрэг хийсэн. Чи өөрсдийнхөө дундаас бузар мууг ингэж зайлуул.


Хэрвээ хэн нэгэн эр гэрлэсэн эмэгтэйтэй унтаж байгаад баригдвал эмэгтэйтэй унтсан эр болон мөнөөх эмэгтэй хоёулаа үхвэл зохино. Та нар бузар мууг ингэж Израилиас зайлуулах ёстой.


та нар тэр хоёрыг хотын хаалганы гадна гаргаж, тэдэн уруу чулуу шидэж ал. Учир нь тэр бүсгүй хотын дотор байсан ч хашхираагүй. Тэр эр хөршийнхөө эхнэрийг хүчирхийлсэн. Чи өөрсдийнхөө дундаас бузар мууг ингэж зайлуул.


Хэрэв хэн нэгэн нь ах дүү болох Израилийн хөвгүүдээс нэг хүнийг хулгайлж, түүнийгээ боолчлох юм уу, худалдсан нь мэдэгдвэл тэр хулгайчийг ал. Та нар өөрсдийнхөө дотроос тийнхүү бузар мууг арилган зайлуул.


Тэгэхлээр одоо Гибеа дахь тэдгээр үл бүтэх этгээдүүдийг тушаагтун. Бид тэднийг алж, Израилиас энэ бузар явдлыг зайлуулъя гэж хэлүүлэв. Гэвч Бениамины хөвгүүд өөрсдийн ах дүүс болох Израилийн хөвгүүдийг сонссонгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa