Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 16:3 - Ариун Библи 2004

3 Чи Египет нутгаас яаруу гарсан тул түүнийг исгэсэн талхтай хольж идэж болохгүй. Долоо хоногийн турш түүнийг исгээгүй талх буюу зовлонгийн талхтай ид. Ийнхүү үйлдсэнээр чи Египетээс гарсан тэр өдрийг насан туршдаа санаж явах болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

3 Чи үүнийг исгэсэн талхтай хольж идэж болохгүй. Харин үүнийг долоо хоногийн турш исгээгүй талх буюу зовлон зүдүүрийн талхтай хольж ид. Учир нь чи Египет нутгаас яаруу гарсан билээ. Ийнхүү чи амьдралынхаа бүхий л өдрийн туршид Египетээс гарсан тэр өдрийг санаж явах болно.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 16:3
27 Mawu Ofanana  

Мөн “Хаан тушаахдаа «Намайг эсэн мэнд буцан иртэл энэ хүнийг шоронд байлган, зөвхөн талх усаар хомсхон тэжээ» гэж байна” гэж хэл гэв.


Учир нь би үнсийг талх шиг идэж, Уух усаа нулимстайгаа хольсон нь


Тэр Өөрийн гайхамшгуудыг дурсагдахаар болгодог. ЭЗЭН бол нигүүлсэнгүй болоод өрөвч.


Та нарын хувьд эрт босон, Орой болтол унтахгүй байж, Зүтгэж олсон талхыг идэх нь дэмий хоосон юм. Учир нь Тэр Өөрийн хайрладаг хүндээ нойрыг өгдөг билээ.


Та нар түүнийг идэхдээ бүсээ бүсэлж, хөлдөө шаахайгаа углаад, гартаа таягаа бариад, яаравчлан ид. Энэ бол ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баяр юм.


Та нар бас Исгээгүй Талхны баярыг тэмдэглэ. Учир нь яг энэ өдөр Би та нарын цэргийг Египетийн нутгаас гаргасан юм. Тиймээс та нар энэ өдрийг үе уламжлан, улиран үргэлжлэх зарлиг болгон тэмдэглэ.


Тэд Египетээс авч гарсан зуурсан гурилаараа исгээгүй талх хийжээ. Учир нь тэд Египетээс хөөгдөн гарч, саатах боломжгүй байсан бөгөөд өөрсдөдөө ямар ч хоол бэлтгэж чадаагүй юм.


Тэд галд шарсан махыг нь исгээгүй талх ба гашуун ногоотой хамт тэр шөнөдөө идэх ёстой.


Чи Исгээгүй Талхны Баярыг сахь. Миний чамд тушаасан ёсоор, Абиб сарын товлосон үед чи долоон өдрийн турш исгээгүй талх ид. Учир нь Абиб сард чи Египетээс гарсан.


Харин та нар бүү яарч гар, оргодол мэт бүү зугтагтун. Учир нь ЭЗЭН та нарын өмнө явна. Израилийн Бурхан та нарын ар талыг хамгаална.


Тэгээд тэр сарын арван тавны өдөр ЭЗЭНд Исгээгүй Талхны Баяр болдог бөгөөд долоо хоногийн турш та нар исгээгүй талх ид.


Би нигүүлслийн, гуйлтын Сүнсийг Давидын гэр дээр ,Иерусалимын оршин суугчид дээр асгана. Тэгснээр тэд өөрсдийн жадалсан Намайг харна. Тэд ганц хүүгийнхээ төлөө гашуудаж буй нэгэн мэт Түүний төлөө гашуудан, ууган хүүгийнхээ хойноос асгартал уйлдаг шиг Түүний хойноос асгартал уйлах болно.


Энэ сарын арван тавны өдөр найр наадам болох бөгөөд долоо хоногийн туршид исгээгүй талхыг идэх ажгуу.


Хоёрдугаар сарын арван дөрөвний өдрийн үдшийн бүрийгээр тэд түүнийг сахих ёстой. Тэд үүнийг исгээгүй талх болон гашуун ногоотой хамт идэх болой.


Тэр талх авч, талархал өргөөд, тэдэнд хуваан өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав.


Иймд бид хуучин хөрөнгөөр бус, хорсол ба бузар муугийн хөрөнгөөр ч бус, харин чин сэтгэлийн ба үнэний исгээгүй талхаар баярыг тэмдэглэе.


ЭЗЭНий Өөрийнхөө нэрийг тавихаар сонгосон газарт чи ЭЗЭН Бурхандаа Дээгүүр Өнгөрөх баярын тахилыг үхэр, хониор өргө.


Өөртөө анхаарал тавьж, сэтгэлээ няхуур хяна. Нүдээр үзсэн бүхнээ чи мартуузай, тэдгээрийг насан туршдаа зүрхнээсээ салгуузай. Харин тэдгээрийг хөвгүүд, ач нартаа таниулж мэдүүл.


Бас та нар үлэмж зовлон гамшиг дотор Ариун Сүнсний баяр хөөртэйгөөр үгийг хүлээж аван биднийг болон Эзэнийг дуурайгчид болсон.


та нар тэдэнд “Учир нь ЭЗЭНий гэрээний авдрын өмнө Иорданы урсгал тасарч байв. Уг авдар Иорданыг гатлан гарах үед Иорданы ус тасарсан юм” хэмээн хэл. Тиймээс ч эдгээр чулуунууд Израилийн хөвгүүдэд мөнхийн дурсгал болох юм гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa