Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 16:2 - Ариун Библи 2004

2 ЭЗЭНий Өөрийнхөө нэрийг тавихаар сонгосон газарт чи ЭЗЭН Бурхандаа Дээгүүр Өнгөрөх баярын тахилыг үхэр, хониор өргө.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 Нэрээ тавихаар ЭЗЭНий сонгосон газарт чи ЭЗЭН Бурхандаа Алгасалын тахилыг үхэр, хонин сүргээс өргө.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 16:2
19 Mawu Ofanana  

Тэгээд хаан бүх ард түмэнд —Гэрээний энэ номд бичигдсэнчлэн өөрийн Бурхан ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэгтүн хэмээн тушаав.


Иосиа тэнд байсан бүх хүмүүс болох эгэл ардуудад Дээгүүр Өнгөрөх баярын тахилуудад зориулан гучин мянган хурганы сүрэг ба залуу ямаанг хандивласан бөгөөд түүн дээр гурван мянган бух нэмжээ. Тэдгээр нь хааны өмч байв.


Израилийн хөвгүүдээр Дээгүүр Өнгөрөх баярыг тогтоогдсон цагт нь сахиул.


Исгээгүй Талхны баярын эхний өдөр шавь нар Түүн уруу ирж, —Танд зориулан Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад


Хоёр хоногийн дараа Дээгүүр Өнгөрөх баяр болохыг та нар мэднэ. Хүний Хүү цовдлуулахаар тушаагдана гэлээ.


Исгээгүй Талхны Баярын эхний өдөр, Дээгүүр Өнгөрөх Баярын хургыг тахих үед Түүний шавь нар нь —Та биднийг хаашаа явуулж, Өөрийн идэх Дээгүүр Өнгөрөх Баярын зоогийг бэлдүүлмээр байна вэ? гэв.


Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ.


Есүс Петр, Иохан нарыг илгээн —Явж, бидний зооглох Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг бэлд гэв.


Та нар исгэгдээгүй юм шиг шинэ зуурсан гурил байхын тулд хуучин хөрөнгийг бүрмөсөн цэвэрлэ. Учир нь бидний Дээгүүр Өнгөрөх баярын хурга болох Христ ч гэсэн тахил болсон юм.


Тэр цагт ЭЗЭН Бурхан чинь Өөрийн нэрийг оршоохоор сонгож авах тэр газарт та нар миний тушаасан бүхнийг авч очих ёстой. Та нар өөрсдийн шатаалт тахил, өөрсдийн тахил, аравны нэг хувийн өргөл, өөрсдийн гарын дээдлэн барих тахил, өөрсдөө ЭЗЭНд тангараглаж барих шилмэл тангаргийн өргөл бүхнээ аваачиж,


Харин танай овгуудын аль нэгнээс ЭЗЭНий сонгож авах тэр газарт л чи шатаалт тахилаа өргөж, миний чамд тушаасан бүхнийг тэнд үйлд.


Харин чи ЭЗЭН Бурханыхаа сонгож авах тэр газарт өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө хөвгүүд, охид, зарц, шивэгчид, хотынхоо левичүүдтэй хамт түүнийг идэж, бас өөрийнхөө хийж бүтээсэн бүхний төлөө ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэ.


Харин чи өөрт байгаа ариун зүйлсээ, тангаргийн өргөлөө авч ЭЗЭНий сонгож авсан тэр газарт оч.


Харин та нарын Бурхан ЭЗЭН Өөрийнхөө нэрийг тавин, Өөрөө суухаар танай овгуудаас сонгох тэр газрыг та бүхэн хайж, тэнд та нар оч.


Чи болон гэр бүлийнхэн чинь ЭЗЭНийхээ сонгож авах газарт жил бүр ЭЗЭН Бурханыхаа өмнө түүнийгээ ид.


Абиб сарыг сахиж, ЭЗЭН Бурхандаа зориулан Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэ. Учир нь ЭЗЭН Бурхан чинь Абиб сард чамайг Египетээс шөнөөр гаргаж авсан юм.


Чи Египет нутгаас яаруу гарсан тул түүнийг исгэсэн талхтай хольж идэж болохгүй. Долоо хоногийн турш түүнийг исгээгүй талх буюу зовлонгийн талхтай ид. Ийнхүү үйлдсэнээр чи Египетээс гарсан тэр өдрийг насан туршдаа санаж явах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa