17 Хүн бүр ЭЗЭН Бурханыхаа өгсөн ивээлийн хэрээр, чадлынхаа хэрээр өргөгтүн.
17 ЭЗЭН Бурханыхаа өгсөн ивээлийн хэрээр хүн бүр гарынхаа өгч чадах хэрээр өргө.
Би хэн болоод, миний ард түмэн хэн болоод ийнхүү харамгүйгээр өргөж чадсан бэ? Учир нь бүх зүйл Танаас ирдэг бөгөөд Таны мутраас авснаа бид Танд өргөсөн юм.
Тэгээд Урим ба Туммимтэй тахилч босож зогсохоос нааш тэд хамгийн ариун зүйлсээс идэж болохгүйг захирагч тэдэнд хэлэв.
Нэг бухтай хамт нэг ефаг, нэг хуцтай хамт нэг ефаг, хургануудтай хамт өгөх чадлынхаа хэрээр тэр идээн өргөлийг хангах ёстой бөгөөд нэг ефад нэг хин тос байх болой.
Харин хэрэв тэр хүн үнэлгээнээс чинь ядуу байх аваас, түүнийг тахилчийн өмнө аваачих бөгөөд тахилч түүнийг үнэлэх болой. Тангараг өргөсөн нэгний хөрөнгө чадлын хирээр нь тахилч түүнийг үнэлэх юм.
Хэрэв бэлэн байдалтай байвал, байхгүй зүйлийн дагуу бус, байгаа зүйлийн дагуу энэ нь тааламжтай.
ЭЗЭН Бурханыхаа өмнө Долоо Хоногуудын Баярыг тэмдэглэж, ЭЗЭН Бурхан чинь чамайг ивээдэгчлэн чи сайн дураараа, чадлынхаа хэрээр өргөл өргө.
Жилд гурван удаа танай бүх эрчүүд Түүний сонгох газарт Исгээгүй Талхны баяр, Долоо Хоногийн баяр, Майхан баяраар ЭЗЭН Бурханыхаа өмнө үзэгдэх ёстой. Тэд ЭЗЭНий өмнө гар хоосон үзэгдэж болохгүй.
ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй хот бүрд овгийнх нь тоогоор шүүгчид, түшмэдийг томил. Тэд хүмүүсийг зөв шударгаар шүүх болно.