Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 16:14 - Ариун Библи 2004

14 Тэр баяраар чи болон чиний хөвгүүд, охид, зарц, шивэгчид, танай хотод оршин суудаг левичүүд, харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэй цөмөөрөө хөөрөн баярла.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

14 Тэр баяраараа чи болон чиний хөвгүүд, охид, зарц шивэгчингүүд, танай хотод оршин суудаг леви хүн, ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэн цөмөөрөө хөөрөн баярла.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 16:14
14 Mawu Ofanana  

Учир нь тэдгээр өдрүүдэд иудейчүүд дайснаасаа ангижирсан ба энэ сар нь тэдний хувьд уй гашуугаас баяр хөөр, гашуудлаас цэнгэлийн өдөр болсон тул тэд энэ хоёр өдрийг найр наадам, баяр цэнгээн, мөн идээний хувийг бие биедээ илгээх болон ядуучуудад бэлэг өгөх өдрүүд болгов.


Бурхан үйлсийг тань сайшааж байгаа бол яв, өөрийн талхыг хөгжилтэйгөөр ид, зүрхэндээ жаргалтайгаар дарсаа уу!


Найр наадам хийж буй шөнийнх шиг чи дуу хууртай байх болно. ЭЗЭНий уул, Израилийн хад уруу бишгүүрийн аялгуунд алхах шиг зүрх сэтгэл чинь баясна.


ЭЗЭНий золин авсан хүмүүс буцаж, баяр хөөртэй хашхиралдан Сион уруу ирнэ. Тэдний толгой дээр үүрдийн баясгалан байна. Уй гашуу, санаа алдалт зугтан одож, тэд баяр баясгалан, аз жаргалыг олно.


Бидний нүдний өмнө хоол хүнс салгагдаж, бидний Бурханы өргөөнөөс баяр баясгалан, инээд хөөр алга болсон биш үү?


та нар хөвгүүд, охид, зарц шивэгчдийнхээ хамт ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэнэ. Мөн танай хотод буй левичүүд, та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй тул бас та нартай хамт баясан цэнгэнэ.


Тэгээд та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй левичүүдийг болон хотын дотор суудаг харийн хүн, өнчин, бэлэвсэн хүмүүсийг ирүүлж, хооллон цатга. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний гараараа хийдэг бүх үйлсэд чамайг ивээх болно.


ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгох газарт чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, хотод чинь оршин суудаг левичүүд, та нарын дунд байгаа харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэй цөмөөрөө ЭЗЭН Бурханыхаа өмнө хөгжин баярла.


Чи тэр баярыг ЭЗЭНий сонгож авах газарт ЭЗЭН Бурханыхаа өмнө долоо хоног тэмдэглэ. ЭЗЭН Бурхан чинь чиний хийж бүтээсэн бүх зүйл, чиний гараар бүтсэн аливаа ажил үйлсийг ивээх учир чи сэтгэл дүүрэн баярлах болно.


ЭЗЭН Бурханаас чинь чамд болон чиний гэр бүлийнхэнд өгсөн бүх сайн сайхны төлөө чи болон левичүүд, чиний дунд байгаа харийнхан баярлах ёстой.


Үргэлж баяртай бай.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa