Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 12:32 - Ариун Библи 2004

32 Миний та нарт тушаасан болгоныг та нар дагаж мөрдөж, түүн дээр бүү нэм, бүү хас.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

32 Миний та нарт тушаасан болгоныг та нар даган мөрдөж, түүн дээр бүү нэм мөн түүнээс бүү хас.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 12:32
9 Mawu Ofanana  

Та нарт зориулаад Түүний бичсэн тогтоол, зарлиг, хууль болон тушаалуудыг та нар үүрд үйлдэхээр сахигтун. Та нар өөр бурхдаас бүү эмээгтүн.


Түүний үгэн дээр бүү нэм. Тэгвээс Тэр чамайг буруутгаж, чи худалч болох вий.


ЭЗЭН надад айлдахдаа —Хүний хүү, ЭЗЭНий өргөөний хамаг тогтоолын тухай болон түүний бүх хуулийн талаар Миний чамд айлдах бүгдийг зүрхэндээ тогтоон, нүдээрээ үзэж, чихээрээ сонс. Өргөөний үүдийг ариун газрын бүх орох үүднүүдтэй хамт зүрхэндээ тогтоо.


Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.


Хэрвээ чи ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсоод, өнөөдөр миний чамд тушааж буй бүх тушаалыг дагаж, ЭЗЭН Бурханыхаа мэлмийн өмнө зөв зүйлийг үйлдвэл тийм байх болно.


бас чи өөрийн Бурхан ЭЗЭНийг хайрлан, ямагт Түүний замаар явахын тулд миний өнөөдөр чамд тушааж байгаа энэ бүх тушаалыг даган биелүүлбэл энэ гурван хотоос гадна өөр гурван хотыг нэмж ав.


Миний та нарт тушааж байгаа ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сахихын тулд миний та нарт өгч буй тушаалд үг нэмж ч болохгүй, хасаж ч болохгүй.


Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүлэхэд анхаарал тавь. Хаа явсан газраа амжилт олохын тулд түүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa