Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 12:3 - Ариун Библи 2004

3 Та нар тэдний тахилын ширээг нь нурааж, чулуун баганыг нь хугалж, Ашерагийн модон шонг нь галд шатааж, бурхдынх нь сийлмэл хөргүүдийг тас цавчиж, тэндээс тэдний нэрийг арчин зайлуул.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

3 Та нар тахилын ширээг нь нурааж, чулуун баганыг нь яйруул, Ашерагийн модон шонг нь галд шатааж, бурхдынх нь сийлмэл хөргүүдийг тас цавчиж, тэр газраас нэрийг нь арчин зайлуул.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 12:3
25 Mawu Ofanana  

Учир нь усанд найгах зэгс шиг ЭЗЭН Израилийг цохих болно. Тэд өөрсдийн Ашерагийн модон шонг бүтээн, ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн тул эцэг өвгөдөд нь өгсөн энэ сайхан газраас Израилийг үндсээр нь салгаж, Евфрат мөрний чанад уруу тараах болно.


Тэр бас өөрийн эмэг эх Маакаг эх хатан байхаас зайлуулжээ. Учир нь эмэг эх нь ашера мэт жигшүүрт хөргийг бүтээжээ. Аса эмэг эхийнхээ жигшүүрт хөргийг цавчин хаяж, Кидрон горхины дэргэд шатаав.


Тэр газрын бүх ард түмэн Баалын дуган уруу очин, түүнийг буулган нураажээ. Түүний тахилын ширээнүүд ба хөргүүдийг нь тэд юу ч үгүй болтол эвдэж, Баалын тахилч Маттаныг тахилын ширээнүүдийн өмнө алав. Тахилч ЭЗЭНий өргөөг хариуцуулан түшмэдийг томилов.


Тэрээр мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, ариун баганануудыг хэмхлэн, Ашерагийн шонгуудыг цавчин хаяжээ. Тэр бас Мосегийн хийсэн зэс могойг жижиглэн буталжээ. Учир нь тэр өдрүүдийг хүртэл Израилийн хөвгүүд тэрхүү зэс могойд утлага уугиулж байсан юм. Тэр нь Нехуштан гэгддэг байв.


Тэрээр чулуун баганануудыг хэсэг болгон хагалж, Ашерагийн модон шонг цавчиж, тэдгээрийн газруудыг хүний ясаар дүүргэв.


Аса өөрийн Бурхан ЭЗЭНий мэлмийд зөв, сайныг үйлдэв.


Учир нь тэрээр харийн тахилын ширээнүүд, мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, онгон баганануудыг нурааж, Ашерагийн модон шонг цавчин хаяж,


Гэвч танд зарим сайн зүйлс бий, учир нь та энэ газраас Ашеротыг зайлуулан, зүрх сэтгэлээ Бурханыг эрэлхийлэхэд хандуулсан юм гэв.


Энэ бүхэн дууссаны дараа тэнд байсан бүх израильчууд Иудагийн хотууд уруу явж, бүх Иуда, Бениамин даяар болон Ефраим, Манассед буй баганануудыг хэсэглэн бутлаж, Ашерагийн модон шонг цавчин, мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг нураан, тэр бүгдийг устгаж дуусгав. Дараа нь Израилийн бүх хөвгүүд өөрсдийн хотууд уруу, хүн бүр өөрийн эзэмшил уруу харьцгаав.


Хаанчлалынхаа найм дахь жилд, залуухан байхдаа тэрээр өвөг эцэг Давидынхаа Бурханыг эрэлхийлж эхлэв. Арван хоёр дахь жилд тэрээр Иуда болон Иерусалимыг мөргөлийн өндөрлөгүүд, Ашерагийн модон шон болон сийлмэл, цутгамал хөргүүдээс цэвэрлэж эхэлсэн юм.


Өөр бурханд хандагчдын гуниг зовлонгууд нэмэгдэнэ. Би тэдний цусан ундаан өргөлийг өргөхгүй, Тэдний нэрийг ч уруулаараа дуудахгүй.


Миний чамд айлдсан бүхнийг анхааралтайгаар сахь. Өөр бурхдын нэрийг дурьдаж ч болохгүй, амнаас чинь сонсогдож ч болохгүй.


Чи тэдний бурхдад бүү мөргө, бүү үйлчил. Тэдний үйлсийг ч бүү дуурай. Харин чи тэднийг бүрмөсөн нурааж, тэдний чулуун багануудыг хэсэглэн бутал.


Харин чи тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун багануудыг бяцлаж, тэдний Ашерын модон шонгуудыг нь цавч.


Үүгээр Иаковын нүгэл нь уучлагдана. Энэ нь түүний нүглийг зайлуулсны бүх үр дүн болно. Тэрээр тахилын ширээний бүх чулууг бутарсан шохойн чулуу мэт болгоход Ашерагийн модон шон болон утлагын тахилын ширээ тогтохгүй.


Тэд өөрсдийн хүүхдүүдээ дурсан санахдаа мөн өндөр толгод дээр ногоон моддын дэргэдэх өөрсдийн тахилын ширээнүүдийг болон Ашерагийн модон шонг дурсан санадаг.


“Учир нь Би түүний амнаас Баалуудын нэрсийг арилгах бөгөөд тэгснээр хойшид тэд өөрсдийнхөө нэрээр дурдагдахгүй.


Би та нарын дундаас Ашерагийн модон шонг үндсээр нь тастан, хотуудыг чинь устгах болно.


“Тэр өдөр ийм зүйл болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад “Би шүтээнүүдийн нэрсийг тэр нутгаас тастах болно. Тэд цаашид дурсагдахгүй. Би мөн эш үзүүлэгчид болон бузар сүнсийг тэр нутгаас зайлуулна.


уг нутгийн бүх оршин суугчдыг өмнөөсөө хөөн зайлуулж, тэдний бүх сийлсэн чулуунуудыг, бүх цутгамал хөргүүдийг нь устган, тэдний бүх мөргөлийн өндөрлөгүүдийг нь нураах ёстой.


Та нар ЭЗЭН Бурхандаа ингэж хандаж болохгүй.


Чи тэдний бурхдынх нь сийлмэл хөргүүдийг галд шатаа. Тэдгээрийн алт, мөнгөн бүрхүүлд нь бүү шуна, түүнийг өөртөө бүү ав. Чи түүнээс болж урхидуулуузай. Энэ бол чиний Бурхан ЭЗЭНий жигшин үздэг зүйл.


Харин та нар тэдэнд ийнхүү ханд. Тэдний тахилын ширээг нурааж, тэдний босгосон чулуун баганыг эвдэлж, Ашерагийн модон шонг хуга цавчиж, сийлмэл шүтээнүүдийг нь галдан шатаа.


Арван эвэртэй, долоон толгойтой араатан тэнгисээс гарч ирэхийг би харав. Тэр эврүүд дээрээ арван титэмтэй, толгойнууд дээрээ Бурханыг доромжилсон нэрстэй байлаа.


Та нарын хувьд энэ нутгийн оршин суугчидтай гэрээ байгуулж болохгүй. Та нар тэдний тахилын ширээг эвд” гэсэн боловч та нар Намайг дагасангүй. Та нар юу хийчих нь энэ вэ?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa