Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 10:8 - Ариун Библи 2004

8 Тэр үед ЭЗЭН Леви овгийнхныг ЭЗЭНий гэрээний авдрыг зөөлгөхийн тулд, Түүнд зарагдаж, Түүний нэрээр энэ өдрийг хүртэл ерөөл хийлгэхээр ЭЗЭНий өмнө зогсоохын тулд тусгаарласан.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 Тэр үед ЭЗЭН, Леви овгийнхныг ЭЗЭНий гэрээний авдрыг зөөлгөхийн тулд, Түүнд зарагдаж, Түүний нэрээр энэ өдрийг хүртэл ерөөл хийлгэхээр ЭЗЭНий өмнө зогсоохын тулд тусгаарласан.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 10:8
39 Mawu Ofanana  

Дараа нь тахилч нар ЭЗЭНий гэрээний авдрыг өргөөний дотоод ариун газар буюу хамгийн ариун газарт оруулан, херубуудын далавч доор байранд нь заллаа.


Тэгээд Давид —Бурханы авдрыг левичүүдээс өөр хэн ч өргөн зөөж болохгүй. Учир нь Бурханы авдрыг зөөлгөж, Өөртөө үүрд мөнх үйлчлүүлэхээр ЭЗЭН тэднийг сонгосон билээ гэв.


ЭЗЭНий гэрээний авдрыг зөөсөн левичүүдэд Бурхан тусалсан тул тэд долоон бух, долоон хуцаар тахил өргөв.


Амрамын хөвгүүд нь Аарон ба Мосе болой. Аарон нь ЭЗЭНий өмнө утлага шатааж, Түүнд үйлчлэн, Түүний нэрийг үүрд ерөөхийн тулд өөрөө болон хөвгүүдийнхээ хамт үүрд мөнх хамгийн ариунаар ариусгагдахаар тусгаарлагдсан хүн байсан юм.


Мөн левичүүд асрыг болон түүний үйлчлэлд хэрэглэгддэг бүх эдлэлийг дахин зөөн явах шаардлагагүй болсон” хэмээн өгүүлсэн юм.


Хөвгүүд минь ээ, одоо бүү хайхрамжгүй бай. Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө өмнө зогсоож, Өөртөө үйлчлүүлэн, үйлчлэгчид нь болж, утлага уугиулахаар сонгосон билээ хэмээв.


Дараа нь Левийн тахилч нар босож, ард түмнийг ерөөв. Тэдний дуу сонсогдож, тэдний залбирал Түүний ариун оршихуй болох тэнгэрт хүрсэн ажээ.


Харагтун, ЭЗЭНий өргөөнд шөнөөр үйлчилдэг ЭЗЭНий бүх зарц нар аа, ЭЗЭНийг магтагтун!


Ариун газарт хандуулан гараа өргөж, ЭЗЭНийг магтагтун.


ЭЗЭНий өргөөнд, Бидний Бурханы өргөөний хашаанд зогсогчид оо, та нар.


Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хэрэв чи буцаж ирвэл, Би чамайг сэргээх болно. Чи Миний өмнө зогсох болно. Хэрэв чи үнэгүйгээс үнэтэйг гаргаж авбал, Чи Миний төлөө яригч байх болно. Тэдний зүгээс тэд чам уруу эргэж магадгүй, харин чиний хувьд чи тэдэн уруу эргэж болохгүй.


Гэсэн ч тэд өргөөний дааман хаалганд харуул хийж, өргөөнд үйлчлэн Миний ариун газарт үйлчлэгчид байх ёстой. Тэд ард түмний төлөө шатаалт тахил ба тахилыг нядалж, ард түмэнд үйлчлэхээр тэдний өмнө тэд зогсох болно.


Харин Израилийн хөвгүүдийг Надаас төөрч явсан үед, Миний ариун газрын үүргийг сахисан, Задокийн хөвгүүд болох Левийн тахилч нар нь Надад үйлчлэхээр Надад ойртох болно. Тэд Надад өөх, цусыг өргөхөөр Миний өмнө зогсох ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Тэр бас түүний толгой дээр малгай тавин, малгайн дээр, урд талд нь ариун титэм болох алтан пайзыг ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тавив.


Тэгээд Аарон ард олон уруу гараа өргөж, тэднийг ерөөлөө. Тэр нүглийн төлөөх тахил, шатаалт тахил, эвийн тахилыг хийснийхээ дараа доош буулаа.


Тэдний үүрэгт авдар, ширээ, дэнлүүний суурь, тахилын ширээ болон өөрсдийнх нь хэрэглэдэг ариун газрын хэрэгсэл, дэлгэц ба тэдгээрийн талаарх бүх үйлчлэлүүд багтаж байлаа.


Леви овгийг ойртуулан, тэднийг тахилч Ааронд үйлчлүүлэхээр түүний өмнө байлга.


Аарон ба түүний хөвгүүд ариун юмс, ариун газрын бүх эдлэлийг бүтээж дуусахад, хуаран нүүх болсон үед тэдгээрийг авч явахаар Кохатын хөвгүүд ирэх ёстой. Ингэснээр тэд ариун юмсад хүрч, үхэхгүй байх юм. Эдгээр нь Кохатын хөвгүүдийн авч явах ёстой хурлын майхан дахь зүйлс юм.


Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон. Та нарыг явж, жимс ургуулж, та нарын үр жимс үүрд байгаасай гэсэндээ Би та нарыг томилсон. Ингэснээр Миний нэрээр та нар Эцэгээс юуг ч гуйсан Тэр та нарт өгөх юм.


Тэднийг Эзэнд үйлчилж, мацаг барьж байх үед нь Ариун Сүнс —Би Өөрийнхөө ажлыг хийлгэхээр Барнаб, Саул нарыг дуудсан тул тэднийг томилогтун гэв.


Христ Есүсийн боол Паул би элч болохоор дуудагдаж, Бурханы сайн мэдээний төлөө тусгаарлагдсан.


Хэрэв үйлчлэл бол тэр хүн үйлчлэлээ, сургаж байгаа бол сургаалаа,


Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай» гэж Эзэн айлддаг. «Бузар юманд бүү хүр. Би та нарыг хүлээн авч,


Харин намайг эхийнхээ хэвлийд байхаас сонгон тусгаарлаж, Өөрийн нигүүлслээрээ дуудсан Тэр нь


ЭЗЭН Бурхандаа үйлчлэхээр тэнд зогсож буй тахилч юм уу, шүүгчийг сонсохгүй давлиун загнах хүн байвал тэр хүнийг алах ёстой. Израилиас муу муухайг ингэж зайлуул.


ЭЗЭН Бурхан чинь танай бүх овгуудын дундаас түүнийг болон түүний хөвгүүдийг үүрд ЭЗЭНий нэрээр зогсоон, үйлчлүүлэхийн тулд сонгожээ.


Тэр алагдсан хүнд хамгийн ойр байгаа хотын ахмадууд нь эдэлгээ, буулганд ороогүй байгаа охин бярууг авна.


Левийн хөвгүүд болох тахилч нар бас тийшээ очно. Тэднийг Өөртөө үйлчлүүлж, ЭЗЭНий нэрээр ерөөл тавиулахаар ЭЗЭН Бурхан чинь сонгосон юм. Аливаа маргаан, тэмцлийг тэдний үгээр шийднэ.


Мосе энэ хуулийг бичээд, түүнийгээ ЭЗЭНий гэрээний авдрыг өргөлцөж явдаг Левийн хөвгүүд болох тахилч нар болон Израилийн бүх ахмадуудад өгөв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa