46 Тэгээд та нар Кадешт олон хоног суусан. Тэр өдрүүдийн тоогоор тэнд суусан билээ.
46 Тэгээд та нар тэнд өнгөрүүлсэн өдрийн тоогоор Кадешт тийм олон хоног суусан билээ.
Амалекчууд болон канаанчууд хөндий талд амьдарч байгаа. Маргааш буцан, Улаан тэнгисийн замаар буй цөл уруу хөдлөгтүн гэв.
Дөчин хоног буюу та нарын тэр нутгийг тагнасан өдрүүдийн тоо ёсоор, өдөр бүрийн төлөө нэг жил буюу дөчин жилийн турш та нар өөрсдийн гэм бурууг үүрнэ. Та нар Миний эсэргүүцлийг мэдэх болно.
Дараа нь Израилийн хөвгүүдийн бүхэл чуулган нэгдүгээр сард Зиний цөлд иржээ. Ард олон Кадешт буудаллав. Мириам тэнд нас барж, тэндээ оршуулагдлаа.
Тэд Кадешаас хөдлөх үед Израилийн хөвгүүдийн бүх чуулган Хор ууланд хүрэв.
Бид Кадеш-барнеагаас хөдлөөд Зеред горхийг гаталсан үе хүртэл буюу ЭЗЭНий тэдэнд тангарагласан ёсоор тэр үеийн дайчид бүгдээрээ хуарандаа сөнөх хүртэл гучин найман жил өнгөрчээ.
Бурхан ЭЗЭН чинь чиний хийсэн бүхэнд чамайг ивээж байсан. Энэ их цөлөөр туулахыг чинь мэдээд өнгөрсөн дөчин жилийн турш ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байснаар чи юугаар ч дутаагүй» гэж хэл” хэмээсэн.
Гэвч тэд ЭЗЭНээс тусламж гуйн хашхирахад, Тэр та нар болон египетчүүдийн хооронд харанхуй болгон, тэдний дээр тэнгисийг авчран, тэднийг бүрхсэн. Египетэд Миний юу хийснийг та нар өөрсдийн нүдээрээ харсан. Тэгээд та нар цөл газар удаан хугацаагаар амьдрав.