Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 1:16 - Ариун Библи 2004

16 Би тэр үед та нарын шүүгчдэд тушааж “Та нар ах дүү нарынхаа хоорондох хэргийг сонсоод, ах дүү нарын хоорондох хэргийг, эсвэл тэдний дундах харийн хүнтэй хамаатай хэргийг зөв шударгаар шүү.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

16 Би тэр үед шүүгчдэд чинь тушааж “Та нар ах дүүсийнхээ хоорондох хэргийг сонсоод, нутгийн ах дүүс ч бай, ирмэл хүн ч бай, хүмүүсийн хоорондох хэргийг зөв шүү.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 1:16
22 Mawu Ofanana  

Зөв шударга хүнийг бузар муу хүнтэй адилтган, тэднийг хамтад нь алах ийм зүйл хийх нь Танаас хол байг! Газар дэлхийн Шүүгч Та үнэн шударгыг баримтлахгүй гэж үү? гэв.


Израилийн Бурхан зарлиг болов. Израилийн хад надад өгүүлэв. “Бурханаас айн эмээж, зөв шударгаар хүмүүсийг захирдаг нэгэн нь


Шүүгчид ээ, та нар үнэхээр зөв шударгыг ярьдаг уу? Хүний хөвгүүд ээ, та нар шударгаар шүүдэг үү?


Харийн хүнийг бүү буруутга, бүү дарла. Учир нь та нар Египетийн нутагт харь хүмүүс байсан.


Амаа нээж, зөв шударгаар шүүж, Ядуус ба гай зовлонд унагсдын эрхийг хамгаал.


Шүүх дээр шударга бусаар бүү үйлд. Ядуусыг өөгшүүлэлгүй, баячуудад долигнолгүй, харин хөршөө шударгаар шүү.


Нэг л шүүлт та нарт байх бөгөөд энэ нь гадныханд уугуул нутгийнхантай адил зориулагдах болой. Учир нь Би бол ЭЗЭН, та нарын Бурхан” гэв.


Түүнийг тахилч Елеазар болон бүх чуулганы өмнө зогсоогоод, тэдний нүдний өмнө түүнд үүрэг хариуцлагыг даалгагтун.


Гаднах төрхөөр нь бүү шүү. Харин үнэн зөв шүүлтээр шүү гэж айлдав.


Танай овгуудын тэргүүлэгчид болох мэргэн ухаантай, нэр хүндтэй хүмүүсийг би авч, та нарыг ахлуулахаар овог бүрд мянгат, зуут, тавьт, аравтын дарга нар, даамлуудыг томилсон.


Чи ядуу зүдүү хөлсний зарцаа ах дүү чинь ч байсан, танай нутагт хотын чинь дотор суудаг харийн хүн ч байсан бүү дарангуйл.


Хэрвээ хүмүүс хоорондоо маргалдан, шүүхэд ирвэл шүүгч тэднийг шүүж, зөв шударга хүнийг нь зөвтгөж, хорон муу хүнийг шийтгэнэ.


Мосе мөн тэр өдөр ард түмэнд тушаан —


Тэгээд ЭЗЭН Мосед хандан —Чиний үхэх өдөр чинь ойртож байна. Иошуаг дуудан хамтдаа хурлын майханд хүрэлцэн оч. Би түүнд тушаал өгнө гэжээ. Тэгээд Мосе, Иошуа хоёр явж, хурлын майханд хүрэлцэн очив.


Эцэг хүн өөрийн хүүхдэдээ ямар байдаг шиг бид та нарын хүн нэг бүрийг ятган, урамшуулж, гуйж байсныг та нар мэднэ.


Юуг ч ялгавар үзлээр хийлгүй, тал тохой таталгүйгээр эдгээрийг сахихыг Бурхан ба Христ Есүс, сонгогдсон тэнгэр элч нарын өмнө би чамд чухалчлан захья.


Чи энэ үеийн ертөнцийн баячуудад хандан биеэ бүү тоо, эд хөрөнгөний тодорхойгүй байдалд найдвар бүү тавь, харин биднийг баясаж цэнгэх бүх зүйлсээр элбэг хангадаг Бурханд найд хэмээн тушаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa