Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 9:8 - Ариун Библи 2004

8 Эзэн минь, бид Таны эсрэг нүгэл үйлдсэн учраас ичгүүр нь биднийх, манай хаад, манай жононгууд, манай өвөг дээдсийнх.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 Эзэн минь, бид Таны эсрэг нүгэл үйлдсэн учраас ичгүүр нь биднийх, манай хаад, ноёд, эцэг өвгөдийнх маань билээ.

Onani mutuwo Koperani




Даниел 9:8
15 Mawu Ofanana  

Учир нь тэдний эцэг өвгөд Египетээс гарсан өдрөөс эхлээд энэ өдрийг хүртэл тэд Миний мэлмийд бузар мууг үйлдэж, Намайг уурлахад хүргэж байсан юм” хэмээв гэжээ.


тэд олзлуулан аваачигдсан нутагтаа ухааран, гэмшин, олзлолынхоо газарт Танд хандан “Бид нүгэл үйлдэж, гэм бурууг хийж, бузар зүйл үйлдлээ” гэж гуйх аваас,


Өөрийн зарцын залбирлыг сонсохын тулд Таны чих сонор, Таны мэлмий нээлттэй байг. Таны зарц нар болох Израилийн хөвгүүдийн өмнөөс би одоо Таны өмнө өдөр шөнөгүй залбирч байна. Таны эсрэг бидний үйлдсэн, би болон миний эцгийн гэрийн хийсэн Израилийн хөвгүүдийн нүглийг улайж байна.


Өөрийг нь итгэн хүлээгч нэгний төлөө үйлддэг Танаас өөр Бурханыг эртнээс нааш тэд сонсоогүй, чихээрээ сонсоогүй бөгөөд нэг ч нүд хараагүй.


Өө, ЭЗЭН, бид өөрсдийнхөө хорон мууг, эцэг өвгөдийнхөө гэм бурууг мэднэ. Учир нь бид Таны эсрэг нүгэл үйлдсэн билээ.


Энэ нь Намайг уурлуулахаар тэд, тэдний хаад, удирдагчид, тахилч нар, эш үзүүлэгчид, Иудагийн эрчүүд болон Иерусалимын оршин суугчдын буюу Израилийн хөвгүүд болон Иудагийн хөвгүүдийн үйлдсэн бүх бузар муугаас болсон юм.


Тэд Намайг уурлуулдаг уу?» гэж ЭЗЭН тунхаглаж байна. ”Тэд өөрсдийгөө шившиглэн, өөрсдийгөө уурлуулж байгаа биш үү?”


“ЭЗЭН бол зөв шударга. Учир нь би Түүний тушаалуудын эсрэг тэрсэлжээ. Бүх хүмүүс ээ, одоо сонсож, өвдөлтийг минь харагтун. Онгон охид болон залуус минь олзлогдон оджээ.


Бид нүгэл үйлдэн, тэрсэлсэн бөгөөд Та уучлаагүй билээ.


Бидний толгойноос титэм унав. Бид нүгэл үйлдсэн тул гаслантай яа!


Энэ нь чиний үйлдсэн бүхний төлөө Би чамайг уучлах цагт, чи санан ичиж, өөрийн доромжлолоос болж дахин хэзээ ч амаа нээхгүйн тулд юм” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Гэвч тэр Миний зарлигуудыг үндэстнүүдээс ч илүүгээр, Миний тогтоолуудыг түүнийг хүрээлсэн улсуудаас ч илүүгээр эсэргүүцэв. Учир нь тэд Миний зарлигуудыг үл тоомсорлон, Миний тогтоолуудын дотор алхсангүй”.


Учир нь бид Түүний эсрэг тэрсэлсэн учир энэрэл уучлал нь бидний Бурхан Эзэнд бий.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa