Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 8:25 - Ариун Библи 2004

25 Тэрээр хэрсүү ухаанаараа хууран мэхлэлтийг хөгжүүлэхэд нөлөөлнө. Тэрээр зүрх сэтгэлдээ бардамнаж, Амар тайван байхад нь олон хүнийг сүйтгэх болно. Тэрээр бүр Жононгуудын Жононг эсэргүүцэн босох боловч Хүний гарын оролцоогүйгээр сөнөх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

25 Түүний гарт, хэрсүү ухаанаар нь мэхлэлт хөгжин цэцэглэж Тэрээр зүрхэндээ ихэрхэнэ. Амар жимэр байхад тэрээр олон хүнийг сүйтгэж, Жононгуудын Жононг хүртэл эсэргүүцэн босох авч Хүний гарын оролцоогүйгээр сөнөх болно.

Onani mutuwo Koperani




Даниел 8:25
21 Mawu Ofanana  

Агшин зуурд тэд үхэцгээж, шөнө дунд ч хүмүүс сэгсрэгдэж, өнгөрөн оддог бөгөөд хүчтэнүүд гарын оролцоогүйгээр авагдана.


“Тэр ЭЗЭНий эсрэг сагсуу онгироо болсон тул түүнийг согтууруул. Ингээд Моаб бөөлжсөн дотроо хөлбөрч, доог тохуу болох болно.


Учир нь миний ард түмний охины гэм буруу нь Содомын нүглээс ч үлэмж их юм. Хормын дотор хөмрүүлэгдсэн Содом уруу ямар ч гар эргээгүй билээ.


Тоо томшгүй цэргийг олзолсны дараа, Өмнө зүгийн хааны зүрх омог дээрэнгүй болж, түм түмээр устгах боловч ялалтад хүрэхгүй.


Тэрээр тэнгис ба үзэсгэлэнт Ариун Уулын дунд өөрийн ноёрхлын танхимын цацрыг босгоно. Харин түүний төгсгөл ирэх бөгөөд хэн ч түүнд туслахгүй.


Харин шүүлт эхлэх бөгөөд түүний эрх мэдэл булаагдаж, бүрмөсөн устгагдаж мөнхөд сөнөнө.


Би тэдгээр эврүүдийг ажиглаж байтал тэдний дундаас өөр нэгэн жижиг эвэр ургаж, түрүүчийн эврүүдээс гурав нь түүний өмнө үндсээрээ булгарав. Харагтун, энэ жижиг эвэр хүний нүд шиг нүдтэй бөгөөд ихээр бардамнан ярих амтай болов.


Тэрээр өөрийгөө тэнгэрийн цэргийн Жанжинтай адил болгохоор өргөмжилж, Түүнээс өдөр бүрийн тахилыг холдуулж, Түүний ариун газрыг сүйтгэв.


Иерусалимыг сэргээн барьж босгохоор зарлиг гарах цагаас эхлээд Жонон Мессиа ирэх хүртэл долоон долоон хоног болон жаран хоёр долоон хоног байх болно гэдгийг чи мэдэж ухаар. Зовлонгийн цагт ч гэсэн Иерусалим хэрэм, далантайгаа сэргээн босгогдоно.


Бурханд алдрыг өргөөгүй тул түүнийг Эзэний тэнгэр элч тэр даруй цохижээ. Тийнхүү тэр өтөнд бариулж, үхэв.


Хэн ч та нарыг ямар ч аргаар бүү мэхлэг. Учир нь эхлээд итгэлээс салах явдал гарч, сүйрлийн хөвгүүн болох ёс бусын хүн илчлэгдэхээс нааш тэр өдөр ирэхгүй.


Дараа нь ёс бус нэгэн илчлэгдэх бөгөөд Эзэн [Есүс] амныхаа амьсгалаар түүнийг алж, Өөрөө ирж үзэгдсэнээрээ төгсгөлийг нь авчирна.


Тэд Хурганы эсрэг дайн хийх бөгөөд Хурга тэднийг ялах болно. Учир нь Тэр бол эздийн Эзэн, хаадын Хаан билээ. Түүнтэй хамт байгчид нь дуудагдсан, сонгогдсон, итгэмжит хүмүүс юм гэв.


Тэр дээл болон гуян дээрээ “Хаадын Хаан, эздийн Эзэн” гэж бичсэн нэртэй ажээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa