Даниел 8:23 - Ариун Библи 200423 Эдгээрийн ноёрхлын төгсгөл үед нүгэлтнүүд илүү харгис болох үед, ичгүүргүй, нууц явуулгад гарамгай нэгэн хаан гарч ирнэ. Onani mutuwoАриун Библи 201323 Эдгээрийн ноёрхлын төгсгөлд буюу Хилэнцтэнүүд эцэстээ тулах үед Нэгэн шазруун, далд явуулгыг ухварлагч хаан гарч ирнэ. Onani mutuwo |
Олон хоногийн дараа та нар дуудагдах болно. Илднээс ангижирсан газар уруу та нар эцсийн жилүүдэд ирэх болно. Тэндхийн оршин суугчид нь үргэлж балгас байсан Израилийн уулс уруу олон үндэстнүүдээс цуглуулагдсан боловч түүний ард түмэн нь үндэстнүүдийн дундаас авчрагдсан ба тэд бүгд аюулгүй амьдарч байна.
Амар амгалангийн цагийг далимдуулж тэрээр ноёрхлын хамгийн баян газарт нэвтрэн орж, эцгүүдийнхээ болон өвөг дээдсийнхээ хийгээгүй зүйлийг гүйцэлдүүлнэ. Тэрээр дээрэмдэн булааж авсан, олзолж авсан зүйлс ба эд баялгийг өөрийн хүмүүст тарааж өгнө. Тэр хуйвалдаанаараа цайзуудыг эзлэх боловч энэ нь хэсэг зуур л явагдана.