Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 8:16 - Ариун Библи 2004

16 Улаи голын эргийн дундаас хүний дуу гарч, тэрээр дуудаж, —Габриел аа. Энэ хүнд үзэгдлийг тайлбарла гэхийг би сонсов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

16 Улаи голын эргийн дундаас хүний дуу гарч, тэрээр дуудаж, —Габриел аа. Үзэгдлийг энэ хүнд ойлгуул гэхийг би сонсов.

Onani mutuwo Koperani




Даниел 8:16
16 Mawu Ofanana  

Хожмын өдрүүдэд чиний ард түмэнд юу тохиолдох тухай чамд ойлгуулахаар би одоо ирлээ. Учир нь энэ үзэгдэл ирээдүйн өдрүүдэд хамаарна гэв.


Гэвч үнэний бичээст юу гэж бичигдсэнийг би чамд хэлнэ. Гэсэн ч танай жонон Михаелаас өөр, эдгээр хүчнүүдийн эсрэг надтай хамт бат зогсох хүн байхгүй юм гэв.


Би хажууд зогсогчдын нэгэнд дөхөж очоод, түүнээс энэ бүх явдлын үнэн учрыг асууж эхэллээ. Тэр надад эдгээр зүйлийн учрыг тайлбарлаж хэлэв.


Би үзэгдлийг үзэж байхдаа Елам аймгийн Суса цайзад байсан. Би өөрөө үзэгдэл дотор Улаи голын эрэгт байв.


Би —Эзэн минь, эдгээр нь юу вэ? хэмээсэнд надтай ярилцаж байсан тэнгэр элч надад —Эдгээр нь юу болохыг би чамд үзүүлье гэв.


түүнд —Гүй, тэр залуутай ярьж, “Доторх хүн, мал нь олширсноос болж Иерусалим нь хана хэрэмгүй суурин мэт болно”гэж хэл.


тэнгэр элч хариуд нь түүнд —Би бол Бурханы оршихуйд зогсогч Габриел гэгч агаад энэхүү сайн мэдээг чамд авчирч өгөн, чамд хэлэхээр илгээгдсэн юм.


Тэнгэр элч Габриелыг Бурхан Галилын Назар хот уруу зургадугаар сард илгээсэн ажээ.


Тэгтэл нэгэн дуу гарч түүнд —Петр ээ! Бос, нядлаад ид гэв.


Түүнтэй хамт явж байсан хүмүүс дуу сонссон боловч хэнийг ч хараагүй тул дуугүй зогсож байлаа.


Тэд бүгдээрээ авралыг өвлөх хүмүүсийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү?


Надтай ярьж байсан дууг үзэхээр би эргэн хартал долоон алтан дэнлүүний суурийг харлаа.


Есүс Би чуулгануудын төлөө та нарт эдгээр зүйлийг гэрчлэхийн тулд Өөрийн тэнгэр элчийг илгээлээ. Би бол Давидын Удам ба Үндэс, гэрэлт үүрийн цолмон билээ гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa