Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 5:11 - Ариун Библи 2004

11 Таны хаанчлалд ариун бурхдын сүнстэй нэгэн хүн бий. Таны эцгийн үед тэр хүнд саруул ухаан, оюун билиг байсан бөгөөд мэргэн ухаан нь бурхдынхтай адил байв. Небухаднезар хаан, таны хаан эцэг түүнийг зурхайчид, илбэчид, халдеичууд болон төлөгч нарын тэргүүнээр томилсон.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

11 Таны хаанчлалд ариун бурхдын сүнстэй нэгэн хүн бий. Эцгийн тань өдрүүдэд тэр хүнд саруул ухаан, оюун билиг ба бурхдын мэргэн ухаантай адил мэргэн ухаан байгаа нь олдсон. Небухаднезар хаан, хаан эцэг тань зурхайч, илбэчин, халдеи ба төлгөч нарын ахлагчаар томилж байсан,

Onani mutuwo Koperani




Даниел 5:11
19 Mawu Ofanana  

Фараон түшмэддээ хандаж —Бурханы Сүнстэй ийм хүнийг хаанаас олох вэ? гээд,


Тэгээд шивэгчин тань “Миний эзэн хааны үг намайг тайтгаруулах болтугай. Учир нь Бурханы тэнгэр элч шиг миний эзэн хаан сайн мууг ялгадаг билээ. Таны Бурхан ЭЗЭН тантай хамт байх болтугай” гэж хэлсэн билээ гэв.


(Харагтун, чи Даниелаас ч илүү мэргэн билээ. Чамаас далдлагдах ямар ч нууц байхгүй.


Мэргэн ухаан, ойлголтоороо чи өөртөө баялгийг олж авсан ба өөрийнхөө эрдэнэсийн санд алт, мөнгийг олж авав.


Тэд бие махбодын талаар согоггүй, үзэсгэлэн төгс, мэргэн ухааны бүх салбарт гаргууд хийгээд ойлгоц ба ялган салгах чадвар заяасан, хааны ордонд үйлчлэн зүтгэх чадвартай залуус байх ёстой байлаа. Хаан тэдэнд халдеичуудын хэл, уран зохиол заахыг тушаав.


Түүгээр ч барахгүй хааны асуусан зүйл хэцүү бөгөөд үүнийг махбодтой хүмүүсийн дунд үл оршигч бурхдаас өөр хэн ч хаанд айлтгаж чадахгүй гэв.


Тэр л гүн хийгээд нууц юмсыг илчилдэг. Тэрээр харанхуй дотор юу байдгийг мэддэг бөгөөд гэрэл Түүнтэй хамт оршдог.


Энэ бол Небухаднезар хаан миний үзсэн зүүд юм. Одоо Белтешазар чи үүний тайллыг хэлж өг. Учир нь миний хаанчлалын мэргэдээс хэн нь ч үүний тайллыг надад хэлж чадсангүй. Харин ариун бурхдын сүнс чамд байгаа учир чи чадна” хэмээн өгүүлэв.


Би нэгэн зүүд зүүдэлсэнд тэр нь намайг айлгажээ. Орондоо хэвтэх үед бий болсон эдгээр төсөөллүүд болон оюун бодолд минь буй үзэгдлүүд намайг түгшээсээр байлаа.


Иймээс зүүдний тайллыг надад мэдүүлэхийн тулд Вавилоны бүх мэргэдийг миний өмнө авчрахыг би тушаасан.


Чамд бурхдын сүнс байгаа бөгөөд саруул ухаан, оюун билиг, ер бусын мэргэн ухаан чамд байдаг тухай би сонссон юм.


Хаан зурхайчид, халдеичууд, төлөгчдийг ирүүлэхийг хүсэн чанга хашхирав. Хаан Вавилоны мэргэдэд хандан —Энэ бичээсийг уншиж, утгыг нь тайлбарлаж чадах хэнд ч болов нил ягаан өнгийн дээл өмсгөж, хүзүүнд нь алтан гинж зүүлгэж, хаанчлалын гурав дахь захирагчийн эрх мэдлийг өгнө гэв.


Ард олон —Хүний дуу биш, бурхны дуу байна хэмээн бахдан хашхирч байлаа.


Паулын үйлдсэн зүйлийг харсан олон түмэн дуугаа өндөрсгөн лукаон хэлээр —Бурхад хүний дүрээр бидэн уруу буун иржээ гэцгээж байлаа.


Биднийг залбирлын газар уруу явж байхад мэргэ төлөгчийн сүнстэй нэгэн шивэгчин тааралдлаа. Тэр шивэгчин мэргэ төлгөөр эзэндээ их ашиг олж өгдөг ажээ.


Үзэгтүн, Иудей биш атлаа өөрсдийгөө Иудей хэмээн худал яригч Сатаны синагогийн хүмүүсийг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa