Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 4:22 - Ариун Библи 2004

22 хаан минь, та өөрөө мөн. Учир нь та агуу болж хүчирхэгжээд, таны сүр жавхлан тэнгэрт тулж, таны эрх мэдэл дэлхийн хязгаарт хүрсэн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

22 аяа хаантан, та юм. Учир нь та агуу болж хүчирхэгжээд, сүр жавхлан тань нэмэгдэн тэнгэрт тулж, эрх мэдэл тань дэлхийн хязгаарт хүрсэн.

Onani mutuwo Koperani




Даниел 4:22
18 Mawu Ofanana  

Тэгээд тэд —За, бид хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг барьж байгуулан, нэрээ алдаршуулцгаая. Эс тэгвээс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлэлцжээ.


Зүүдэндээ үзвэл, газар дээр нэгэн шат босож, түүний орой нь тэнгэрт тулан, бас дахин харвал, түүгээр Бурханы тэнгэр элч нар өгсөн уруудан байлаа.


Тэгэхэд Натан Давидад —Чи бол тэр хүн! Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чамайг Израилийн хаанаар тослон томилсон бөгөөд Саулын гараас аварч гаргасан нь Би билээ.


Харин тэнд Одед гэгч ЭЗЭНий эш үзүүлэгч байжээ. Тэрээр Самарид ирсэн цэргүүдийг угтахаар очиж, тэдэнд —Харагтун, та нарын эцэг өвгөдийн Бурхан ЭЗЭН Иудад уурласан учраас тэднийг та нарын гарт оруулсан бөгөөд та нар тэднийг тэнгэрт тулсан харгислалаар хядлаа.


Учир нь Таны хайр энэрэл тэнгэрт тулам агуу бөгөөд Таны үнэн огторгуйд тулам агуу билээ.


ЭЗЭН, Таны энэрэл тэнгэрт бий! Таны итгэмж огторгуйд ч хүрнэ.


”Би Өөрийн агуу хүч чадал болон Өөрийн сунгасан мутраар газар дэлхий ба түүний гадаргуу дээрх хүн, араатан амьтдыг бүтээсэн бөгөөд үүнийг Би Миний мэлмийд тааллыг олсон нэгэнд өгнө.


“Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Том далавчтай, урт жигүүртэй, олон өнгийн их өдтэй маш том бүргэд Ливанд нисэн ирж, хуш модны оройг авч одов.


Цаг хугацаа болон эрин зуунуудыг өөрчилдөг нэгэн бол Тэр мөн. Тэрээр хаадыг босгож, унагадаг. Тэрбээр мэргэдэд мэргэн ухааныг, ухаарагч хүмүүст мэдлэгийг өгдөг.


Тэр мод сүглийн ургаж, хатууран бүдүүрч, өндөр нь тэнгэрт тулсан бөгөөд дэлхийн зах хязгаарыг хүртэл харагдахаар том болов.


навчис нь сайхан, үр жимс нь элбэг бөгөөд бүх хүмүүст хүрэлцэхээр идээ болдог, хээрийн араатнууд сүүдэр доор нь хоргодож, огторгуйн шувууд мөчир дээр нь сууцгаасан тэр мод бол


Арван хоёр сарын дараа тэрээр Вавилоны орд харшийн дээвэр дээр зугаалж байлаа.


Тэр үед миний саруул ухаан надад эргэн иржээ. Миний хаанчлалын алдрын төлөө миний нэр алдар болон сүр жавхлан надад эргэн ирэв. Миний зөвлөгчид болон сурвалжит гаралтай хүмүүс намайг эрэлхийлжээ. Ийнхүү миний хэмжээлшгүй эрх надад дахин өгөгдөж, агуу байдал надад нэмэгдэв.


Яагаад гэвэл Иохан Херодод —Та хууль бусаар Херодиаг авсан байна гэж хэлсэн ажээ.


Яагаад гэвэл түүний нүглүүд нь тэнгэрт тултал овоорсон бөгөөд Бурхан түүний гэм бурууг санасан.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa